АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр өчигдөр Мьянмарт болсон газар хөдлөлт нь 7.7 магнитудын хүчтэй байжээ. Газар хөдлөлтийн голомт нь тус улсын Сагаинг сууринаас хойш 16 километрийн зайд орон нутгийн цагаар 12.50-д бүртгэгдсэн байна. Улмаар хоёр дахь газар хөдлөлт нь 12 минутын дараа 6.4 магнитудын хүчтэй болсон байна.
Өнөөдөр Мьянмарын Засгийн газраас мэдээлснээр газар хөдлөлтөөр 1007 хүн амиа алдаж, 2376 хүн хүнд, хөнгөн бэртжээ. Нурсан барилга, байшинд аврах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хохирогчдын тоо улам нэмэгдэнэ гэж үзэж байна.
Газар хөдлөлтийн голомт болох тус улсын хоёр дахь том хот Мандалайд маш олон барилга нурж, сураггүй алга бологсдын тоо хэдэн мянгад хүрээд байна.
Газар хөдлөлт мөн Тайланд, Хятадад мэдрэгдсэн ба Бангкокт нас барсан хүний тоо хэдэн зууд хүрч байгаа мэдээ байна.

Мьянмарын Засгийн газраас Онц байдал зарлаж, дэлхийн олон нийтээс хүмүүнлэгийн тусламж хүслээ. Одоогийн байдлаар Энэтхэг, Хятад, ОХУ-ын аврагчид туслахаар очоод байгаа юм.
Газар хөдлөлтөд монгол иргэн өртсөн мэдээлэл байхгүй байна.