UBLife Logo
Дэлхий

Мьянмарт 1700 хүн амиа алдаж, 3400 хүн бэртээд байна

Мьянмарт 1700 хүн амиа алдаж, 3400 хүн бэртээд байна

Өнгөрсөн Баасан гарагт Мьянмарт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагчдын тоо 1700-д хүрлээ. Засгийн газраас мэдээлснээр мөн 3408 хүн бэртэж гэмтэн, 300 хүн сураггүй алга болоод байгаа юм.

Харин хөрш Тайландад 10 хүн нас барсныг тогтоож, 42 хүн гэмтэн, 78 хүн сураггүй алга болжээ. Барилгын нурангийг цэвэрлэх ажил өрнөх тусам амиа алдагчдын тоо нэмэгдсээр байна.

Мьянмарын Цэргийн засгийн газраас Сагайн, Мандалай, Бого, Магуэй, Шан, нийслэл  Нейпьидод онц байдал зарлаж, дэлхийн олон нийтээс хүмүүнлэгийн тусламж хүслээ. Цэргийн засгийн газрын тэргүүн Мин Аун Хлайн “Ямар ч улс, байгууллага, хувь хүн байсан хамаагүй бидэнд туслахыг хүсэж байна. Бид гадаадын тусламж орж ирэх бүх үүд хаалгыг нээсэн. Баярлалаа” гэж мэдэгдсэн юм. Тусламж үзүүлэхээ АНУ, Европын холбоо, АСЕАН мэдэгдээд байгаа бол Хятад, Энэтхэг, ОХУ-ын аврагчид хэдийн ажилдаа оржээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.