UBLife Logo
Дэлхий

Турк кино төрөлтийг нэмэгдүүлнэ гэв

Турк кино төрөлтийг нэмэгдүүлнэ гэв

Манай хойд хөрш ОХУ-д төрөлт багасаж, хүн амын тоо цөөрсөөр байгаа. Үүний гол буруутан нь гадаадын, тэр дотроо Туркийн олон ангит кино болж магадгүй болоод байна. Учир нь орос эмэгтэйчүүд турк кино үзэх дуртай. Царайлаг, боловсон турк залуутай драмыг хэдэн ч удаа давтан үзэхэд бэлэн байдаг.  

Төрийн Думын депутат Виталий Милонов “Турк кино Оросын уламжлалт гэр бүлийн амьдрал, үнэт зүйлсэд маш хортой нөлөө үзүүлж байна. Манай орос бүсгүйчүүд зохиомол дүрүүдэд итгээд орос залуусаа тоохгүй болж байгаа. Энэ нь Засгийн газрын хүн амын бодлогод харшилж байгаа тул турк киног зурагтаар гаргахыг хориглоё” гэсэн санаачилга гаргажээ.

ОХУ-ын олон нийтийн "Ветераны России" байгууллага ч мөн ингэж үзэж байна. Тус байгууллагаас Төрийн Дум, Соёлын яаманд гаргасан өргөх бичигт “Турк киног хаах хэрэгтэй. Турк “савангийн дуурь” үзсэн хатагтай нар орос эрчүүдийг сонирхохоо больж, тэднээс огт бодит биш үйлдэл хүлээдэг болоод байна. Эх орны үйлдвэрийн кинонд орос эрчүүдийг архичин, азгүй амьтан, гэр бүлээ тэжээх чадваргүй, хүчирхийлэгч мэтээр дүрсэлж байна. Турк цувралд зохион байгуулалттайгаар амьдралд байдаггүй, төгс эр хүний дүр бүтээдэг. Үүнд нь хууртсан олон орос бүсгүй Туркт очоод гэмт хэргийн золиос болж, хохирсныг бид мэднэ” гэж дурджээ.

Харин ОХУ-ын дуучин Лолита Милявская “Турк киног хориглож болохгүй. Харин ч турк кино эсрэгээрээ төрөлтийн тоог нэмэгдүүлж байгаа. Романтик хайрын түүх үзэх нь хосуудад хэрэгтэй. Нөхөр чинь бүдүүн, амнаас нь муухай үнэр үнэртдэг байж болно. Харин бүсгүйчүүд орондоо ороод турк залуу төсөөлөөд унтаж байгаа. Ингээд төрөлт нэмэгдэнэ” гэж эсэргүүцжээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.