UBLife Logo
Нийгэм

ТҮЦ, гарааш буулгах, орц гарц нээх, явган хүний зам барих ажлыг эрчимжүүлнэ

Ub.life
Ub.life
ТҮЦ, гарааш буулгах, орц гарц нээх, явган хүний зам барих ажлыг эрчимжүүлнэ

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд дүүрэг бүр явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг өөрсдийн хөрөнгөөр тохижуулна. Хашаа хайс татуулах, газар чөлөөлж, орц гарц гаргах, явган хүний зам тохижуулах ажил Сүхбаатар дүүргээс эхэллээ. СБД-ийн 8 дугаар хороонд төрийн болон хувийн өмчийн ихэнх их дээд сургуулиуд, ЕБС, төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг нягтаршил ихтэй бүс. Гэвч энэ хороонд явган хүний орц гарц, автомашины зогсоол асуудал болоод олон жил болж буй.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд барилгажилт нэмэгдэж, энэ хэрээр иргэд явганаар зорчих боломжгүй болсон. Мөн зогсоол хүртээмжгүй байгаа. Зогсоолгүйгээс явган хүний зам, гарц, I эгнээнд автомашинаа тавьдаг. Энэ нь түгжрэл үүсэх нэг шалтгаан бөгөөд автомашинд зориулагдсан хот болсон. Тиймээс уг асуудлыг шийднэ. Урин дулаан цаг ирж байгаа учраас нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлнэ. Мөн нийслэлийн 90 байршилд гадаадын франчайз жижиг үйлчилгээтэй, автомашины зогсоол барих ТЭЗҮ хийлгэнэ” гэлээ.

Түүнчлэн энэ жил Их, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Олимпын гудамжны явган хүний замыг шинэчилнэ. Уг ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарласан ч ААН-үүд оролцохгүй байгаа талаар хотын дарга хэлж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.