Жүжигчин, найруулагч Клинт Иствуд 95 нас хүрлээ. Тэрээр энэ урт удаан амьдралынхаа хугацаанд Америк төдийгүй дэлхий кино урлагийн домог болсон билээ. Мэдээж, амьдралын дүрэм нь түүнийг амжилтад хүрэхэд нь нөлөөлсөн.
Ингээд түүний үгийг сонсоцгооё.

“Хөөе чи гэж дуудуулснаас Бурханы хөрөг зураг гэж дуудуулсан нь дээр”
“Багадаа бараг дээрэлхүүлдэггүй байсан. Нэгдүгээрт, би ангидаа хамгийн өдөр нь байлаа. Хоёрдугаарт, манайх байнга нүүдэг байсан. Реддинг, Сакраменто, Пасифик Палисейдс, дахиад Реддинг, дахиад Сакраменто, Хэйуорд, Найлз, Окленд (Калифорнийн хотууд). Үргэлж нүүдэлд, би үргэлж ангидаа шинэ хүүхэд болдог байв. Мэдээж бүгд шинэ цэргийг зодохыг оролдоно. Би бүрэг хүүхэд байсан ч ихэнх цагаа тэднийг зодоход өнгөрүүлдэг байлаа”
“Өнөөдрийн үе бол сул дорой мууруудын үе. Асуудалтай тулгараад тэд “За энэ хулигааны үйлдлийг сэтгэл зүйн үүднээс тайлбарлацгаая” гэдэг. Харин бид тэр хулигаануудыг шууд зоддог байлаа”

“Энэ үеийнхэн яагаад ийм болчихсоныг би мэдэхгүй. Магадгүй хүмүүс бүгдээрээ амьдралын утга учрын талаар боддог болсон юм болов уу”
“Би агуу хямралын үед байсан. Ажил ч, мөнгө ч байхгүй. Намайг 6 настай байхад манайд нэг туранхай хүн ирээд “Сэндвич өгвөл бүх түлээг чинь хөрөөдөж өгье” гэж билээ. Хүнд хэцүү байсан ч тэр үеийн хүмүүс одоогийн хүмүүсээс хавьгүй илүү хүчтэй байсан”
“Исландад би нэг хүрхрээнд очлоо. Маш олон хүн хүүхдүүдтэйгээ иржээ. Хадан хавцлаас ганцхан олс л тусгаарлана. Би “Хэрэв Америкт байсан бол энэ хүрхрээг хэдийн төмөр хашаагаар тусгаарласан байгаа. Хэрэв хэн нэг нь уначихвал өмгөөлөгч нь гарч ирээд мөнгө нэхнэ гэж америкчууд бодно. Харин Исландад хүмүүс урьд өмнөх Америк шиг “Хэрэв чи унавал тэнэг болохоороо уналаа” гэж бодож байлаа”

“Бүх юмыг урьдчилан харах боломжгүй ч бид зүтгээд л байх юм. Хэрэв бидний худалдан авсан машинд аврах дэр хэдэн зуу байдаггүй л юм бол тэр машин баас шүү дээ”
“Ная хүрсэн хүнийг айлгах амаргүй”
“Хүссэн ч, хүсээгүй ч үхэл гэж байдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ би үхлээс айдаггүй. Цаг нь ирэхээр хэн ч явах ёстой гэдэгт итгэдэг. Бидний төрөхдөө байгуулсан гэрээ тийм юм”

“Насаа талархан хүлээн авах нь маш том бэлэг. Гэхдээ надад түүнийг сурахад хэт оройтсон байна”
“Хэрэв зүгээр л хэвтээд, нас ахиснаасаа таашаал аваад байвал хөгшрөх гэдэг тийм муу зүйл биш байж ч мэдэх юм”
“Магадгүй би хөгшин өвгөн шиг сэтгэдэг болсон байх, гэхдээ хүмүүс өмнөхөөс илүү хорон, муухай болжээ. Урьд нь бид санал зөрсөн ч найзаараа үлддэг байсан бол одоо санал нийлээгүй хүнийг шууд л тэнэг, дайсан гэдэг болж”

“Итгэл үнэмшилтэй амьдардаг сүсэгтэй хүмүүсийг би хүндэлдэг. Гэхдээ чи шүтдэггүй ч амьдарч чадна. Би сүсэгтэн хүн биш, гэхдээ бусдад зарлаад байдаггүй”
“Хурим, гэрлэлтийг тэнгэр дээр баталдаг гэдэг. Тэндээс чинь бидэн дээр аянга, цахилгаан буудаг шүү дээ”
“Надад хэн нэгэн нь гэрлэхийг хүслээ, эсвэл нөгөөх нь ижил хүйстэн байна уу, падлий байхгүй. Сүртэй зүйл биш. Хүн болгон өөрийн сонголтоор амьдрах ёстой”

“Өөртөө итгэлтэй, сэтгэл санаа нь амар түвшин эр хүн хэзээ ч эмэгтэйчүүдийг гомдоож, хаалга өшиглөж, ижил хүйстнүүдийг доромжилдоггүй”
“Кинонд би маш олон хүн алсан. Энэ нь сэтгэл санаагаа нээж байгаа хэрэг, эсвэл зүгээр садизм байж мэдэх юм. Үгүй бол ямар ч утгагүй байж ч болно”
“Хүмүүс ирээд гар буун дээрээ гарын үсгийг минь авдаг үе байлаа”
“Улс төрийн хувьд зөв байх нь маш уйтгартай”

“Улс төрийн хувьд зөв байх нь хүмүүсийн хошин мэдрэмжийг устгадаг. Өмнө нь бид янз бүрийн үндэстэн, ястны талаар онигоо яриад инээдэг байсан бол одоо хэрэгт орно. Бид найзуудаа “Сэм-еврей”, “Мексик Хосе” гэж хочилдог байсан ч үүнд доромж зүйл байхгүй байлаа. Харин одоо бид алдаагүй, зөв үг хэлэх гэж хэт хичээж байна”
“Холливуд шинэ зүйл хийж чадахгүй, юм хулгайлахдаа гаргуун болжээ. Саяхан хэдэн хүн ирээд миний нэг киног дахин хийж болох уу гэж асуулаа. Дөнгөж 1992 онд гарсан шинэ киног маань шүү”
“Хэрэв энэ киноны менежерүүдэд ямар нэг дэлгүүрийн худалдагчийн санал бодол чухал байгаа бол тэр худалдагч нь кино хийг л дээ”

“Оскар аваагүй маш олон агуу бүтээл бий”
“Орчин үеийн киноны төсөв хэт их болсон тул тэр мөнгөөр жижигхэн улсыг ч эзлэн авч чадна”
“Ажилдаа нухацтай хандаж, өөртөө нухацгүй, хөнгөхөн ханд”
“Амьдралынхаа турш би нэг ч агуу суутантай тааралдаж байгаагүй. Яагаад гэвэл суутан гэдэг бол үзэн яддаг ажилдаа амжилт олдог хүнийг хэлдэг. Харин дуртай зүйлээ хийгээд амжилттай, агуу болж хэн ч чадна”
“Маргаашийн өдөр хэнд юу ч амлаагүй”
“Би өөрийгөө ковбой гэж хэзээ ч бодож байгаагүй”