АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газар гадаадын цагаач, дүрвэгчдийн эсрэг тун хатуу бодлого явуулж байгаа билээ. “The Wall Street Journal” сэтгүүлд бичсэнээр АНУ-аас хөөгдсөн цагаачдыг хүлээн авахыг Африк, Ази, Зүүн Европын орнуудад санал болгож байгаа гэнэ. Энэ орнууд нь Ливи, Руанда, Бенин, Эсватини, Молдав, Монгол, Косово гэсэн буурай улсууд байгаа юм. Хариуд нь АНУ санхүүгийн болон улс төрийн ашиг амлаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл улс төр зэрэг янз бүрийн шалтгаанаар АНУ-д дүрвэж ирсэн хүмүүсийг дээрх орнуудад хоргодуулах юм. Харин энэ орнуудаа яаж сонгосон нь сонирхолтой. Мэдээж бүх улс дүрвэгчдийг хүлээн авснаар юу олох, хэдийг төлөх, хэн төлөх юм гэж асууж байгаа.
