UBLife Logo
Кино

"Black Mirror" цувралын хамгийн өндөр үнэлгээтэй 10 анги

"Black Mirror" цувралын хамгийн өндөр үнэлгээтэй 10 анги

Технологийн дэвшил бидний амьдралыг хэрхэн өөрчилдөг вэ? Тэр өөрчлөлтүүд биднийг хаашаа хөтөлдөг бол? Ийм асуултыг хамгийн хурцаар хөндөн тавьдаг цөөн цувралын нэг бол яах аргагүй "Black Mirror" юм. Британийн зохиолч Чарли Брукерийн бүтээсэн энэхүү антологи цуврал нь орчин цагийн хүний эмзэг мэдрэмж, ирээдүйн айдас, технологийн ёс зүйг онцгой хэлбэрээр илэрхийлдэг билээ.

Black Mirror цувралын долдугаар бүлэг гарах гэж буйтай холбоотойгоор энэхүү нийтлэлийг хүргэж байна. Трейлерийг эндээс үзээрэй.


1. White Christmas (S2, EP4)

IMDb үнэлгээ: 9.1/10

Цувралын хамгийн өндөр үнэлгээтэй анги. Гайхалтай бичвэр, хүчтэй жүжиглэлт, хэд хэдэн өөр түүхийг уялдуулсан уг анги нь зул сарын баярын ард орших хүйтэн мэдрэмж, ганцаардал, шийтгэлийн тухай өгүүлнэ.

2. Hang the DJ (S4, EP4)

IMDb үнэлгээ: 8.7/10

Орчин үеийн болзооны апп, AI технологийн сэдвийг хөндсөн хайр дурлалын анги. Хосуудын хувь заяаг систем тодорхойлдог энэ ертөнц үнэхээр романтик байж чадах уу?

3. San Junipero (S3, EP4)

IMDb үнэлгээ: 8.6/10

Энэ анги бусдаасаа ялгаатай нь гэгээлэг өнгө аястай. 1980-аад оны аялгуу, өнгө төрх дунд хоёр бүсгүйн хоорондын хайр дурлалыг өгүүлнэ.

4. Hated in the Nation (S3, EP6)

IMDb үнэлгээ: 8.5/10

Сошиал медиа дахь "Cancel culture"-ийг хамгийн бодитоор харуулсан анги. "Hashtag"-ийн цаана хүний амь оршдог болохыг бидэнд сануулна.

5. The Entire History of You (S1, EP3)

IMDb үнэлгээ: 8.5/10

Хүмүүс өнгөрсөн дурсамжаа яг л видео мэт дахин тоглуулж чаддаг технологи. Харин энэ чадвар нь хүнийг улам төгс болгох уу, эсвэл сэтгэлийн зовлонг гүнзгийрүүлэх үү?

6. Shut Up and Dance (S3, EP3)

IMDb үнэлгээ: 8.4/10

Миний бодлоор энэхүү цувралын хамгийн хүчтэй ангиудын нэг. Төгсгөлдөө үнэхээр гайхшруулж, айлгаж бас цочроож чадсан бүтээл.

"Black Mirror"-ийн аль ч ангид үзэгчийн оюун санаанд зүү шиг торох сэдэв, гүн ухаан, уран сайхны шийдэл агуулагддаг. Таныг айдаст автуулах, хайрлуулах, эсвэл зүгээр л гүнзгий бодолд автуулах аль ч анги нь өөрийн гэсэн онцлогтой. Харин дээрх 10 анги бол энэхүү мэргэжлийн түвшний антологи цувралын оргил нь юм.

7. USS Callister (S4, EP1)

IMDb үнэлгээ: 8.3/10

Видео тоглоомын ертөнц, эрх мэдлийн шунал, зан авирын талаар хурц шүүмжлэн өгүүлсэн уг анги нь "Star Trek"-ийн пароди шиг санагдах ч гүн гүнзгий сэтгэлзүйн айдас төрүүлэх болно.

8. Nosedive (S3, EP1)

IMDb үнэлгээ: 8.3/10

Нийгмийн рейтинг, лайк, дагагчийн тоо амьдралынх нь бүх зүйлийг тодорхойлдог ертөнц. Харахад ягаан пастель өнгөтэй ч гүнээ гунигтай ертөнц.

9. Fifteen Million Merits (S1, EP2)

IMDb үнэлгээ: 8.2/10

Ирээдүйн нийгэмд хүмүүс дугуй жийж оноо цуглуулан амьдардаг ертөнц. Хүний хүсэл мөрөөдөл, жинхэнэ эрх чөлөө, медиа шоуны худал хуурмагийг дэндүү хүчтэй харуулсан анги. Даниел Калууйягийн (Get Out) үзүүлсэн жүжиглэл зүрх шимшрүүлнэ.

10. Black Museum (S4, EP6)

IMDb үнэлгээ: 8.1/10

Нэгэн музейд хадгалагдаж буй технологийн аймшигт эд зүйлсийн ард нуугдаж буй гунигтай түүхүүд. "Black Mirror"-ийн өөр олон ангитай холбоотой Easter egg-үүдээр баялаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.