2025 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Pink Moon” буюу “Ягаан сар” гарах гэж байгаа бөгөөд дэлхий даяар үүнийг харах хүсэлтэй хүмүүс догдлон хүлээж байна. Энэ сарын тэргүүн, бүрэн хэмжээний сарны үзэгдэл нь жилийн онцлох астрономийн үзэгдлүүдийн нэг юм. АНУ-ын зүүн эргийн цагаар (EDT) 20:22-т сар хамгийн тодоор үзэгдэх аж.
🩷 Яагаад “Ягаан сар” гэж нэрлэдэг вэ?
"Pink Moon" нэр нь сарны өнгөтэй ямар нэгэн холбоогүй. Энэ нэршил нь Америкийн уугуул индианчуудын уламжлалт сарны нэр юм. Дөрөвдүгээр сарын сарны энэ үеэр phlox subulata гэх ягаан цэцэг (spring phlox) байгальд дэлгэрч эхэлдэг тул ийнхүү нэрлэжээ.
Товчхондоо, энэ бол хаврын эхлэл, шинэ амьдралын бэлгэдэл бүхий уламжлалт нэршил бөгөөд сар нь яг ягаан өнгөтэй биш, харин тод, гэгээтэй шаргалдуу, улбар туяатай харагдах магадлалтай.
Яагаад энэ сар онцлог вэ?
Хаврын анхны тэргэл сар гэдэг утгаараа байгаль, хүний эрч хүч, сэргэлттэй холбоотой гэж үздэг.
2025 оны анхны "seasonal" full moon бөгөөд жилийн астрологийн эргэлтийн нэгэн чухал цэгтэй давхцаж байна.
Олон соёл, уламжлалд хүсэл мөрөөдлөө тодорхойлох, сэтгэлээ цэвэрлэх, шинэ зорилгоо төлөвлөхөд тохиромжтой цаг гэж үздэг.

Монголд хэрхэн, хэзээ харах вэ?
Монголын цагаар 2025 оны 4-р сарын 13-ны өглөө 08:22 цагт сар оргилдоо хүрнэ.
Харин хамгийн үзэсгэлэнтэй, харахад тохиромжтой цаг нь 4-р сарын 12-ны шөнө 21:00 цагаас эхэлнэ. Улаанбаатар болон хөдөө орон нутгийн тэнгэр цэлмэг байвал бүрэн сарны гоо үзэсгэлэнг саадгүй харах боломжтой. Өргөн уудам тал газар, гэрэл багатай орчин хамгийн тохиромжтой. Цаст уул, нууран дээгүүр туссан ягаан туяа гайхалтай зураглал бий болгоно.
Сар харахдаа юуг анхаарах вэ?
Гар утас, камерын "Night Mode" ашиглан гайхалтай зураг дарж болно.
Телескоп, дуран байвал сарны гадаргуун хэлбэр, кратеруудыг илүү тод харах боломжтой.
Хүүхдүүдтэйгээ хамт шөнийн тэнгэрийг ажиглах, саран доор хүслийг шивнэх ч гайхалтай туршлага болно.