UBLife Logo
Алдартан
Ким Кардашиан дуучин Лана Дэл Рейг шүүхэд дуудсан уу?

Ким Кардашиан дуучин Лана Дэл Рейг шүүхэд дуудсан уу?

Ub.life
Ub.life

Реалити шоуны од Ким Кардашианы “Skims” брэнд нөлөө бүхий алдартнуудыг сурталчилгаандаа оролцуулдаг гэдгээрээ алдартай. Энэ оны хоёрдугаар сард тус брэнд валентиний цуглуулгынхаа сурталчилгаанд дуучин Лана Дэл Рейг тоглуулсан билээ. Өнгөрсөн долоо хоногт Ким Кардашиан Лана Дэл Рейг шүүхэд дуудаж, 1 сая ам.доллар нэхэмжилсэн гэх мэдээлэл багагүй шуугиан тариад байна. 

Хоёр алдартны хувьд 15 жилийн турш нөхөрлөсөн, дотны найзууд бөгөөд 2014 онд рэппер Канье Уэст, Ким Кардашиан нарын хуриман дээр Лана Дэл Рей ямар ч үнэ хөлс авалгүй дуулж өгч байсан юм. Харин Ким Ланаг шүүхэд дуудсан талаар мэдээлэл газар авснаас хойш тэдний нөхөрлөл энд хүрээд дуусаж байна уу гэж хүмүүс таамаглаж эхэлжээ. 

2014 он. Канье Уэст Ким Кардашиан нарын хурим

Дээр дурдсанчлан, Лана Дэл Рей Skims брэндийн сурталчилгаанд оролцож, брэндийн хувцаснуудыг өмссөн сурталчилгааны зургуудаа өөрийн инстаграм хуудсанд нийтлэсэн. Ингэхдээ, төлбөртэй эсвэл ямар нэг зүйлийг сурталчлахдаа paid partnership тэмдэглэгээ болон #ad буюу сурталчилгаа гэсэн хаштагийг ашиглаагүй байна. АНУ-ын Холбооны Худалдааны Комиссын хуулиар алдартнууд болон нөлөөлөгчид аливаа бараа бүтээгдэхүүнийг цахим хуудастаа сурталчилахдаа заавал төлбөртэй пост, нийтлэл гэдгээ дурдах хэрэгтэй гэж заасан байдаг. Харин Лана энэ журмыг зөрчсөнөөс болж Ким Кардашианы брэнд торгууль төлж болзошгүй байдалд орсон учраас Ланаг шүүхэд дуудсан гэх яриа гарчээ.

Лана Дэл Рей харин өөрийн инстаграм хуудсаар дамжуулж энэ цуурхлыг няцаалаа. Тэрээр “Үгүй ээ, ийм зүйл болоогүй. Ким бид хоёрын хэн хэнийх нь мэдэж байгаагаар тийм биш. Энэ яриа хаанаас эхэлснийг би мэдэхгүй. Гэхдээ ямар нэг байдлаар дүрэм журмын дагуу ийм зүйл болвол бид хоёр хамтдаа зохицуулах болно. Бидний нөхөрлөл ч бас дуусахгүй шүү” гэжээ. 

Дуучин Лана Дэл Рейн тайлбар

Эх сурвалж: TMZ

Бэлтгэсэн: Б.Цагаандалай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.