UBLife Logo
Дэлхий

Оззи Осборн, Майкл Жей Фокс: Паркинсоны өвчтэй алдартнууд

Оззи Осборн, Майкл Жей Фокс: Паркинсоны өвчтэй алдартнууд

Өнгөрсөн амралтын өдрүүдээр дэлхий дахин Паркинсоны өвчинтэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү өвчин нь одоогийн байдлаар эдгэршгүй өвчин гэгдэж байгаа. Эрдэмтдийн тооцоолсноор одоо дэлхийд 10 сая хүн энэ өвчнөөр зовж байгаагийн дунд дуучин, жүжигчин олон алдартан байна.

Оззи Осборн

Их Британийн рок хөгжимчин Оззи Осборн 2020 онд Паркинсоны өвчтэй гэдгээ зарлаж, дэлхийн шилдэг эмч нарт хандсан. Гэвч өвчин хүндэрсээр 2023 онд Оззи аялан тоглолтоо завсарлахаас өөр аргагүй болсон юм. 2025 оны хоёрдугаар сард дуу хөгжмийн замналаа зогсоож байгаагаа мэдэгдэж, долоодугаар сарын 5-нд төрөлх Бирмингем хотноо үдэлтийн тоглолт хийхээ зарлалаа. Харин сүүлийн үеийн мэдээгээр Осборны өвчин хүндэрч, алхаж чадахаа больсон байна.

Ларс фон Триер

Данийн найруулагч Ларс фон Триер 2022 оны наймдугаар сард өвчнөө зарласан ч ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаагаа хэлж байсан. Гэхдээ өмнөхөөсөө бага зэрэг тэнэг болчихлоо гэж ярьж байлаа. 2023 оны 12 дугаар сард фон Триер шинэ киноныхоо зохиолыг дуусгаж, зураг авалтаа эхлэх дөхөж байгаа гэж хэлсэн. 2025 оны хоёрдугаар сард өвчин нь хүндэрч, эмнэлэгт хүргэгдсэн.

Мохаммед Али

Домогт боксчин Мухаммед Али зодог тайлаагүй байхдаа хөдөлгөөний хүндрэлтэй учирснаа ярьсан байдаг. Эмч нарын хэлснээр толгойдоо маш олон цохиулж байсан нь гол шалтгаан. Өвчин нь хүндэрсэн ч Али олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, хандив, буяны үйл хийсээр байв. Тэрээр 1997 онд эмч Авраам Либерманы хамт Паркинсоны өвчнийг судлах төв байгуулж байлаа. 2016 онд Али 75 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзсэн билээ.

Майкл Жей Фокс

Америкийн жүжигчин Майкл Жей Фокс анх 29 настайдаа Паркинсоны өвчний шинж тэмдгийг мэдэрч эхэлсэн гэж ярьсан байдаг. Жилийн дараа онош батлагдаж, 1998 онд Фокс олон нийтэд өвчнөө ил тод зарласан. 2000 онд тэрээр Паркинсоны өвчнийг судлах сан байгуулсан. 2020 онд биеийн байдал нь эрс муудаж, “зодог тайлж” байгаагаа зарласан юм. Хүний тусламжгүй алхаж чадахаа байж, үргэлж унадаг болсон гэж баримтат кинондоо ярьсан билээ.

Вячеслав Зайцев

ЗХУ, ОХУ-ын анхны кутюрье Вячеслав Зайцев 2016 онд оношоо мэдэж, эмчлүүлж эхэлсэн ч удалгүй хөдөлж, Явж чадахаа байсан. 2022 оны эхээр шинэ загвараа танилцуулсан ч 2023 онд 85 насны ойгоо тэмдэглээд удалгүй нас барсан юм.

Билли Коннолли

Шотландын хөгжимчин, дуучин, жүжигчин Билли Коннолли 70 настайдаа Паркинсоны өвчин туссанаа мэдсэн. Огт танихгүй нэг хүн түүний алхаа гишгээнээс анзаараад шинжилгээ өгөхийг зөвлөсөн байна. 2018 онд тайзаа орхиж, одоо энэ өвчинтэй хэрхэн тэмцэх талаар зөвлөгөө өгдөг болсон.

Михаил Ульянов

ЗХУ-ын Ардын жүжигчин Михаил Ульянов энэ өвчнийг давах бүх арга хэрэгслийг ашигласан байна. Хятад ардын эмчилгээ, Европ арга, уламжлалт бус гээд бүх төрлийн эм, аргыг хэрэглэжээ. Гэвч үр дүнд хүрээгүй, 2007 онд амьсгал хураасан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.142.253.221
ЗОЧИН\18.141.161.205
ЗОЧИН\18.141.161.205