2025 оны нэгдүгээр сарын 10-наас буулгаж эхэлсэн Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрийг шинэчлэн барьж ашиглалтад оруулах хугацааг зургаадугаар сарын 30-нд хэмээн амалж байна. Нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “Зайсанд шинээр баригдаж буй 225 метр төмөр бетон гүүрний завсрын тулгуур суурилуулалт 80 хувьтай явж байна. Баруун, зүүн, урд, хойд захын тулгуурын ажил дууссан. Өчигдөр дам нурууг угсарч эхэлсэн, нийт таван ширхэг дам нурууг байрлуулаад байна. Уг гүүрэн байгууламжид 18, 21, 25 урт метр 50 дамнуурга угсарч байрлуулахаар төлөвлөсөн бөгөөд дамнуургыг 2024 онд “Улаанбаатар БҮК” ХК-д цутгаж хүчитгэж бэлдсэн” гэв.

Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд баруун гүүрийг нь 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан билээ.