UBLife Logo
Кино
Dreamers' Day: “Talking About The Weather” киног заавал үзэх шалтгаанууд

Dreamers' Day: “Talking About The Weather” киног заавал үзэх шалтгаанууд

Ub.life
Ub.life

Кино урлагт хайртай залуусын тэсэн ядан хүлээдэг Dreamers’ Day өдөрлөгийн энэ хаврын шинэхэн үзвэр дөрөвдүгээр сарын 26-нд гарахаар зарлагдлаа. Алтан хальс ТББ, Монгол дахь EUNIC кластер хамтран “European Success Stories” сэдвийн хүрээнд толилуулах бүтээлүүдийн хамгийн эхнийх нь 2022 онд нээлтээ хийсэн “Talking about the weather” кино байх нь. Энэ удаагийн үзвэрийг алгасалгүй очиж үзэх шалтгаануудыг танилцуулъя.

Уг үзвэр нь Тэнгис кино театрт үнэ төлбөргүй гарах бөгөөд хүрэлцэн ирсэн хүн бүрт нээлттэй.

Хот болон хөдөө нутгийн соёлын ялгаа. Берлиний чөлөөт уур амьсгал болон жижиг тосгоны хүмүүсийн уламжлалт, нягт харилцааг сонирхолтой байдлаар өгүүлнэ. Эрдмийн мөрөөр гэрээсээ холдсон бүсгүйн түүх таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

Их сургуулийн багш бүсгүйн карьер, хувийн харилцаа, гэр бүл, эрх чөлөөгөө тэнцвэржүүлэх гэж хичээх аялал үзэгч таны сэтгэлд тодхон үлдэх нь гарцаагүй!

Энэхүү кино нь IDMB дээр 6.3 үнэлгээтэй, Берлиний ОУ-ын кино наадмын Панорама хэсэгт албан ёсоор шалгарсан юм.

Кинонд Клара бүсгүйн дотоод ертөнц, өсөж төрсөн орчинтойгоо зөрчилдөж буйг бодит амьдралтай маш ойр, үзэгчдэд танил мэдрэмж төрүүлэхүйц өгүүлдэг. Хэрвээ танд хүний дотоод зөрчил, гэр бүл, амьдралын томоохон сонголтууд, орчин үеийн амьдралын хэв маяг биднийг хэрхэн өөрчилдөг тухай сэдэв сонирхол төрүүлж байвал “Talking about the weather” яг л танд зориулагдсан кино байх болно.

“Бид бүгд цаг агаарын тухай ярьдаг. Харин өөрсдийн тухай ярих зоригтой хүн цөөхөн.”

ЭНД  дарж эвентийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.