Дэлхийн хамгийн том кино наадмын нэг Венецийн кино наадам хөшгөө хаалаа. Хаалтын ёслол “Sala Grande” гол танхимд явагдаж, жүжигчин, найруулагч Грета Скарано, жүжигчин Мопа нар хөтлөн, шүүгчдийн ахлагч Мэгги Жилленхол ялагчдын нэрсийг зарлалаа.
Наадмын гол шагнал болох “Алтан арслан”-ыг найруулагч Мэй эль-Тухигийн “Woman Unknown” драм хүртлээ. Тус киноны жүжигчин Матильда Арсель шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авсан байна.
Найруулагч Мэй эль-Тухи, жүжигчин Матильда Арсель
Шүүгчдийн бүрэлдэхүүн: Альберто Барбера, Мэгги Жилленхол, Каутер Бен Ханья, Дэниел Блумберг, Франческо Касетти, Ксавье Жанноли, Шахрбану Садат, Жонни То
Найруулагч Юваль Авраам, Рахель Сор нар "Naza" киногоороо Шүүгчдийн тусгай шагнал авсан.
Шүүгчдийн зөвлөлийн дарга Мэгги Жилленхол
Найруулагч Илья Хржановский "Дау" бүтээлээрээ "Мөнгөн арслан" шагнал авлаа.
Грета Скарано
Лале Марзбан
Матильда Арсель
Жүжигчин, дуучин Сети Ци Вэй
Жон Малкович “Wild Horse Nine” киногоор Шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн. Зайнаас онлайн оролцжээ.
Милад Хосрави, Мохсен Караи, Одесса Rae, Лале Марзбан, Рима Раминфар
Найруулагч Огюст Бернар Куэмо Янгху
Риккардо Скамарчо, Томмазо Ландуччи, Дамиано Фемферт
Найруулагч Шаден Сафиеддин Тази шилдэг богино хэмжээний киноны шагнал авлаа.
Дуучин Франческа Микиелин
Найруулагч И Чхан Дон "Possible Love" киногоор "Мөнгөн арслан" хүртлээ.
Найруулагч Алина Шербан “I Matter” кино үзэгчдийн нэрэмжит шаггал авсан байна.
Дуучин Франческа Микиелин
Жаклин Ленцу "Mia mera sti zoi tis tzo: kefalaio Faidra" киногоор шилдэг найруулагч боллоо.
Найруулагч Рори Митчелл, Нонни де ла Пенья нар тусгай шагнал хүртсэн.
Акинола Дэвис., Каролина Кавалли, Тед Хоуп
Найруулагч Шисинь Тао, Юйци Чжан нар Гран При шагналын эзэн болов.
Хөтлөгч Грета Скарано, Николя Мопа