UBLife Logo
Дэлхий

35 нас хүрсэн хойноо амжилт олох 4 орд

35 нас хүрсэн хойноо амжилт олох 4 орд

Хүн болгон хүссэн зүйлээ нэг дор авч чаддаггүй. Заримдаа мөрөөдөл биелэх хүртэл олон жил хүлээх шаардлагатай байх нь бий. Харин энэ хүлээлт бидний хүсэл зоригоор биш од эрхсээс шалтгаалдаг байна. Ингээд 35 нас, магадгүй 40 нас хүрээд амжилтад хүрэх 4 ордыг танилцуулж байна.

Матар

Матрууд Санчир гаригийн нөлөөнд байдаг. Тиймээс тэд нас ахих тусмаа улам сайжирна. Санчир гариг бол цаг хугацаа, кармаг бэлгэддэг учир матруудад насанд нь баймгүй цэцэн цэлмэг ухаан хайрлажээ. Матрууд хар багаасаа насандаа баймгүй хэрсүү, амьдралын утга учрыг ойлгосон хүүхдүүд байдаг. Тэдний гол хүч нь зорилгодоо шаргуу зүтгэдэг. Матрууд амьдралаас таашаал авч эхлэх үе гурав бий. 14 нас, 44 , 74 нас. Хамгийн чухал үе нь 44 нас буюу 40-48 насны хооронд үе юм. Энэ үед тэд оргилдоо хүрч, олон жилийн хөдөлмөрийн үр ашгаа амсана. Зурхайчид матруудыг удаан хадгалсан, чанартай дарстай зүйрлэх нь олонтоо.

Мэлхий

Мэлхийн ордныхон хамгийн хурдан орчлонгийн биет болох сарны нөлөөнд байдаг. Тиймээс маш хувирамтгай, сэтгэл зүйн эргэлзээнд орох нь элбэг. Сэтгэл зүй, ааш зангаа удирдаж чаддаг болохын тулд тэдэнд цаг хугацаа шаардлагатай. Тэдний амьдралдаа амжилт олох эхний боломж 18-19 настайд нь ирнэ. Харин жинхэнэ эргэлтийн үе нь 35-37 настайд нь тохиолдох бөгөөд энэ үед мэлхийнүүдийн талд орчлон ертөнц тэр чигээрээ байна. Өөрийгөө гүнзгий ухамсарлаж, амьдралыг ойлгох үе. Амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг энэ үедээ гаргах хэрэгтэй.

Нум

Амьдралын бүх амтыг мэдэрч, таашаал авч чаддаг орд бол Нум. Аз ёндооны бэлгэдэл Бархасбадь гаригийн ивээлд байдаг тул тэд “Бүх юм болж бүтнэ”, “Бурхан тусална” гэсэн итгэлтэй амьдардаг. Гайхалтай нь энэ итгэл нь ихэнхдээ биелдэг. Хүүхэд, өсвөр, залуу насаа цэнгэж өнгөрөөсөн нумууд 30 орчим насандаа өөрчлөгдөнө. Санчир гаригийн сахилга бат, үүрэг хариуцлага олгох эрч хүчтэй тулгарч байгаа нь тэр. Гэнэт цэв хүйтэн усанд унасан мэт мэдрэмж төрөв ч төрөлхийн өөдрөг зангийнхаа ачаар амьдралаа шинээр харах боломжтой болно. 35 настайдаа тэд Санчир гаригийн сахилга батыг Бархасбадь гаригийн өөдрөг үзэлтэй хослуулж сурна. Ингээд л нумуудын үе эхэлж байгаа юм. 35-40 настайдаа тэд эд хөрөнгө, эрдэм мэдлэг хуримтлуулах учиртай.

Хумх

Хамгийн өвөрмөц, онцгой орд бол Хумх. Хоёр гаригийн нөлөөнд байдаг тул дотроо зөрчилдөөнтэй. Уламжлалт хуучинсаг Санчир гариг түүнээс хариуцлагатай байхыг шаардах бол арай орчин үеийн Тэнгэрийн ван гариг бослого, хувьсгал хийхэд өдөөнө. Хууль дүрмээр амьдрах уу, зөн совингоороо явах уу гэж хумхууд ихэд эргэлзэнэ. Ингээд дундаж насны хямралын үе буюу 40-45 настайдаа тэд өөрчлөлтийн цагтайгаа нүүр тулна. Төрсөн цагаасаа эхлээд бусдаас өөр, өвөрмөц гэж муулуулж явсан хумхууд 40 наснаасаа өвөрмөц гэдгээсээ эрч хүч авдаг болох юм. Залуудаа сэтгээд мартсан санаа, бодол болгон чинь том шинэчлэл, төсөл болон хувирч, оюун ухаанаар бусад ордоо давамгайлна. Хүн болгонд хүндлэгдэж, эцэст нь нэг юм гавьяагаа үнэлүүлж, шагнал хүртэх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.