UBLife Logo
Дэлхий

Путин Ялалтын баяраар 3 хоног гал зогсооно

Путин Ялалтын баяраар 3 хоног гал зогсооно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баяраар Украин дахь дайны ажиллагаагаа 3 хоног зогсооно гэж зарлалаа.

Тэрээр “Хүмүүнлэг, хүн чанарын үүднээс тавдугаар сарын 7-ноос 8-нд шилжих 00.00 цагаас 10-11-ний 00:00 цаг хүртэл Оросын тал гал зогсоох болсноо зарлаж байна. Энэ хугацаанд нэг ч байлдааны ажиллагаа явуулахгүй. Украины талд бидний үлгэр жишээг дагахыг уриалж байна” гэж мэдэгджээ.  

Украины ГХЯ-ны сайд Андрей Сибига энэ талаар “Хэрэв ОХУ үнэхээр энх тайвныг хүсэж байвал яг одоо гал зогсоох ёстой. Яагаад тавдугаар сарын 8-ныг хүлээх хэрэгтэй гэж? Хэрэв  одоо гал зогсоож болж байгаа юм бол 30 хоног дайнаа зогсооё л доо. Тэгвэл бодит энх тайван болно. Харин оросууд цэргийн баярын жагсаалаа хийх гэж л гал зогсоохыг хүсэж байна. Харин бид доод тал нь 30 хоног байлдаангүй байхыг хүсэж байна” гэж хэллээ.

Өмнө нь В.Путин Улаан өндөгний баяраар 3 хоног гал зогсоож байсан. Харин тэр үед хоёр тал буудалцсан хэвээр нэг нэгнээ энхийн журмыг зөрчсөн гэж маргалдсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.