Бямба гарагт явагдсан Испанийн Эзэн хааны цомын тэмцээний шигшээ тоглолт ширүүн уур амьсгалтай болж өндөрлөсөн.
“Реал Мадрид” болон “Барселона” гэх мөнхийн өрсөлдөгчдийн хооронд өрнөсөн уг тоглолтын ялагч нэмэлт цагт шийдэгдэж, “Барселона” 3:2-оор хожсон юм.
Тухайн тоглолтын төгсгөл хэрд Килиан Мбаппег алдаа гаргасан гэж үзээд шүгэл үлээтэл сэлгээний сандалд сууж байсан Антонио Рудигер уурлаж, шүүгч рүү мөс чулуудсан.
Уг үйлдлийнхээ төлөө тэр зургаан тоглолт өнжих шийтгэл авлаа .Рудигерийн оролцох эрхгүй тоглолтууд нь бүгд Ла лигийнх байх агаад ийнхүү тэрбээр энэ улирлын сүүлийн таван тоглолт болон ирэх улирлын нээлтийн тоглолтод оролцох боломжгүй болж байна.
Рудигер мягмар гарагт өвдгөндөө мэс засал хийлгэсэн юм. Түүний эдгэх хугацааг албан ёсоор мэдээллээгүй авч Испанийн хэвлэлүүд 6-8 долоо хоногийг талбайн гадна өнгөрүүлэх заалттай гэв.
Ингэхээр ирэх зун болох Клубүүдийн ДАШТ-д оролцох эсэх нь ч эргэлзээтэй болж байна гэсэн үг. Рудигер өөрийн үйлдэлдээ уучлал гуйж, болчимгүй зан авирыг нь зөвтгөх ямар үндэслэл байхгүй гэж мэдэгдсэн.
Харин Жүд Беллингхэмийн улаан хуудасны торгуулийг хүчингүй болгов.
Васкесийн тухайд хоёр тоглолтыг өнжих болсон бөгөөд тэдгээр нь хоёул Копа дел Рэйнх байх учиртай.
Түүнчлэн Ферланд Менди шөрмөсөө бэртээсэн бол төвийн хамгаалагч Давид Алабагийн өвдөгнийх нь шөрмөс цуурчээ.
