UBLife Logo
Кино

Дональд Трамп гадаад кинонд 100 хувийн татвар онооно

Дональд Трамп гадаад кинонд 100 хувийн татвар онооно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ням гаригт олон нийтийн сүлжээгээр дамжуулан, “Мөхөх дөхөөд байгаа америк киног аварна” гэж мэдэгдлээ. Тэрээр гадаадын кинонд 100 хувийн татвар оноож, сүүлийн 60 жил зураг авалтад ашиглагдаж байгаа алдарт Алькатрас шоронг сэргээнэ гэж бичсэн юм.

“Truth Social”-д Трамп “Америк кино маш хурдан “үхэж” байна. Яагаад гэвэл бусад улсууд манай хүмүүс, студийг боломжит бүх аргаар урвуулан авч байна. Холливуд зэрэг Америкийн олон сайхан дүүрэг хүнгүй, эзгүй боллоо. Энэ бол гадаад орнуудын дайсагнасан үйл ажиллагаа. Энэ бол үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг” гэж зарлаад Худалдааны яам, худалдааны төлөөлөгчийн газруудад нэн даруй гадаадын бүх кинонд 100 хувийн татвар оноохыг даалгасан байна. Кино бол бараа биш оюуны өмч тул хэрхэн татвар оноох нь тодорхой бус байна.

Эрдэмтэн, шинжээч нарын судалгаагаар дэлхийн кино үйлдвэрлэлд АНУ-ын эзлэх хувь үнэхээр буурч байгаа ч АНУ энэ зах зээлд ноёрхсон хэвээр байгаа. Дональд Трампын худалдааны дайны улмаас америк кино бас хохирол амсаад байгаа. АНУ татвар нэмсний хариуд Хятад улс америк кино худалдан авах хэмжээгээ багасгана гэж мэдэгдсэн.  

Мөн гадаадын хотууд зураг авалтад хөнгөлөлт үзүүлдэг тул кино студиуд Холливуд, АНУ-д зураг авснаас Торонто, Дублин хотыг сонгох нь нэмэгджээ. Энэ оны хамгийн орлоготой кино болох “A Minecraft Movie” зураг авалтаа гадаад оронд хийсэн, Marvel Studios цувралуудаа Лондонд хийдэг болсон гээд сөрөг мэдээ үнэхээр байна. Кино ертөнцийн орлого АНУ-д 2018 онд 12 тэрбум ам.доллар хүрснээсээ хойш дандаа буурч байгаа.

Энэхүү кино урлагаа аварч үлдэхийн тулд Дональд Трамп жүжигчин Жон Войт, Мел Гибсон, Сильвестр Сталлоне нарыг элч төлөөлөгчөөрөө томилоод байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.