UBLife Logo
Кино

Дональд Трамп Холливудыг аварна

Дональд Трамп Холливудыг аварна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп кино урлагийн өлгий Холливудыг аврах жанжин төлөвлөгөө боловсруулснаа зарлалаа. Тэрээр Холливудыг “Жинхэнэ аюул” болсон гэж хэлээд “Тэнд том том нэрс л байхаас бодит ажил байхгүй болжээ” гэж шүүмжилсэн юм. Сүүлийн жилүүдэд Холливудад кино зураг авах ажил зогсож, кино үйлдвэрлэгчид Канад зэрэг гадаад орныг зорих болсноор Калифорнийн эдийн засагт их хохирол учирч байгааг Трамп онцолсон байна. Тиймээс кино студи, үйлдвэрийн газруудад татварын хөнгөлөлт, их хэмжээний зээл тусламж олгох төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Түүний энэ төлөвлөгөөг урьд өмнө Трамптай дайсагнасан харилцаатай байсан Ардчилсан намын гишүүд төдийгүй Үйлдвэрчний эвлэлүүд ч дэмжсэн байна.

Дональд Трамп “Би Холливудыг дахин агуу болгоно. Магадгүй түүхэнд урьд өмнө байгаагүй агуу Холливуд үүсэх болно” гэж хэлсэн юм. Ерөнхийлөгч тодорхой тоо хэлээгүй ч төсвөөс их хэмжээний хөрөнгө гаргах нь тодорхой байна. Харин буцах ирэх орлого нь хэдэн арав дахин их байх гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...