UBLife Logo
Кино

Squid Game 3: 45 тэрбум, сүүлийн анги, сүүлийн тоглолт

Squid Game 3: 45 тэрбум, сүүлийн анги, сүүлийн тоглолт

Netflix компаниас БНСУ-ын шуугиант цуврал Squid Game киноны сүүлийн гуравдугаар ангийн плакат, видео хэсгийг танилцууллаа. Squid Game 3 кино зургаадугаар сарын 27-нд гарах билээ.

Трейлер хэсгээс үзэхэд Ки Хун анд найзаа алдаж, тоглоомын удирдагч фронтментэй үхэх сэхэхээ үзэх болж байна. Авсны дунд зогсох Хуны царайнаас харахад тоглогчдыг урьд өмнө үзээгүй хүнд даалгавар хүлээж байгаа нь мэдэгдэнэ.

VIP өрөөнд баян зочид тансаг ширээний ард тоглоомоо үзэхээр цугларчээ. Тоглоомын шат болгоны дараа бооцооны мөнгө нэмэгдэж, тоглогчдын хямрал дээд цэгтээ тулна.

Арлыг хайгаад олохгүй байсан Ви Ха дахин гарч ирэх нь үзэгчдэд арлаа олжээ гэсэн сэтгэгдэл төрүүлэх ажээ. Харин төгсгөлийн ангид нялх хүүхдийн дуу хадаж байна. Нөгөө бүсгүй төрсөн байх нь. Энэ ангид өмнөх хоёр цувралд амиа алдсан байх ёстой хэд хэдэн эрхэм эргээд ирэх болно. Сүүлийн мөчид Ки Хун хамгаалагч нарын дунд уйлаад сууж байна. №1 тоглогч асан Ён Гиль тэр хоёрын хэн нь ялах вэ?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.