Энэтхэгийн Засгийн газраас Пакистаны нутаг дэвсгэрт оршдог, алан хядагчдын бааз, дэд бүтцийг устгах цэргийн ажиллагааг эхлүүлснээ мэдэгдлээ.

Харин Пакистаны БХЯ-ны сайд энэ довтолгооны үеэр энгийн иргэд амь үрэгдсэн гэж зарлаад байна. Нийт 8 энгийн иргэн алагдаж, 56 хүн шархадсан гэнэ.

Хоёр орны харилцаа дөрөвдүгээр сарын 22-нд Кашмирт алан хядагчид энэтхэг жуулчдын амь насыг хөнөөсний дараа хурцадсан. Энэтхэг улс халдлагад Пакистаныг буруутгасан бол Пакистан ямар ч хамаагүй гэж мэдэгдээд байсан юм.

Пакистаны арми хариу довтолгоо эхэлсэн талаар мэдэгдээд байна. Цөмийн зэвсэгтэй хоёр улсын сөргөлдөөн бүс нутагт тогтворгүй байдал авчрах нь ойлгомжтой.







