ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 9-нд Москвад Улаан талбайд болох Ялалтын баярын үеэр 3 хоног гал зогсооно гэдгээ зарласан. Харин Украины талаас хариу гал зогсоох талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй ч Украины Ерөнхийлөгч Зеленский баярын парадад оролцож байгаа гадаадын төрийн тэргүүдийн аюулгүй байдлыг хангана гэж амлаж чадахгүй гэж мэдэгдсэн.
ОХУ-ын цэргийн шинжээч Михаил Ходаренок “Хэрэв 9-нд Улаан талбайд халдлага болбол ердөө ганц минутын дараа Киев хот үнсэн товрог болно. Энэ дайны турш гараагүй зүйл тохиолдоно. ОХУ-аас алсын тусгалын Х-101, Х-555, Тэнгисийн цэргийн Калибр-ПЛ, Калибр-НК пуужин, Искандер-М комплекс, дрон гээд бүх хүчээр цохилт өгнө” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Гэхдээ Украины тал Улаан талбайд халдлага үйлдэхгүй байх хамгийн том баталгаа нь БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин болж байгаа гэнэ. Учир нь дэлхийд тэргүүлэх армитай Хятад орон хариу ямар арга хэмжээ авахыг хэн ч таашгүй юм.
