UBLife Logo
Дэлхий

Монгол зэрэг 13 орны цэрэг Ялалтын парадад жагсана

Монгол зэрэг 13 орны цэрэг Ялалтын парадад жагсана

Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн өдөр дөхсөөр байна. Москва хотын Улаан талбайд болох Ялалтын сүрт жагсаал өглөөний 10:00 цагт эхлэх юм. Энэхүү арга хэмжээнд оролцохоо нийт 24 улсын төрийн тэргүүн илэрхийлээд байгаа юм.  

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас Украин, Молдав, Гүрж, Латви, Литва, Эстони улсууд оролцохгүй.

Цэргийн сүрт жагсаал олны анхаарлыг ихэд татдаг. Энэ жил Азербайжан, Вьетнам, Беларусь, Египет, Казахстан, БНХАУ, Киргиз, Лаос, Монгол, Мьянмар, Тажикстан, Туркменистан, Узбекистаны цэрэг дайчид парадад оролцоно. Хамгийн олон хүнтэй нь Хятадын 102 дайчинтай баг байна.

Хойд Солонгосын цэрэг оролцох яриа гарсан ч Кремль үгүйсгэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.