Өнөөдөр та бүхэнд Сингапурын гэрэл зурагчин Чуандо Таныг танилцуулъя. Түүнийг хараад та бүхэн өөрийнхөө амьдралыг эргэн нэг шүүж, яагаад ч юм алдаа гаргаад байгаа мэт санагдах болно. Учир нь Тан одоо 60 настай. Түүнийг харсан хэн ч 30-аас дээш настай гэж хэлэхгүй.

Тан цаг хугацаанд захирагддаггүй мэт л өдөр ирэх тусам залуужсаар.

Найзууд нь түүнийг СиДи гэж нэрлэдэг. Саяхан Хятадад түүний тухай нийтлэл гарснаас хойш дэлхийд алдаршсан эрхэм.

Чуандо бол “ChuanDo & Frey” студийн эзэн, 1,6 сая дагагчтай хүн.

1980-аад оны сүүлээр Сингапурын хамгийн алдартай модель байсан.

Нэг хэсэг дуучин болж, цомог гаргах гэж зорьсон ч гэрэл зургийн салбарт өөрийгөө олжээ.

Ингэхэд түүний мөнхийн залуу насны нууц юу вэ?
Юуны өмнө маш их дасгал, бэлтгэл хийдэг. Өдөр бүр бэлтгэлийн танхимд хөлсөө асгадаг.

Шөнө орой, эсвэл хэт эрт усанд орохоос зайлсхийж, Хайнань дэгдээхэйн мах тогтмол иддэг. Хэрэв та 60 настайдаа Тан шиг харагдахыг хүсвэл одоогоос бэлтгэлийн танхимд орсон нь дээр шүү.