Арабын Нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотноо тавдугаар сарын 7-16-ний өдрүүдээр явагдаж буй шатрын эмэгтэйчүүдийн Азийн АШТ-д Монголоос 12 тамирчин цэц сорьж байна.
Зургаан өргийн дараах байдлаар Б.Мөнгөнзул дөрөв хожиж, хоёр тэнцсэн амжилттайгаар дэд байрт эрэмблэгдэх боллоо. Харин Их мастер Б.Мөнгөнтуул дөрөв хожиж, нэг тэнцэн, нэг хожигдсон үзүүлэлттэйгээр 10-р байрт жагсаж байна.
Эмэгтэйчүүдийн Азийн АШТ-ийг одоогоор Энэтхэгийн Сешадри Шрижа 5.5 оноотойгоор тэргүүлж, эхний таван байрын дөрвийг энэтхэгийн шатарчид эзэгнэж байгаа юм.
Тэмцээний шилдгүүдийг есөн өргийн тоглолтоор тодруулна.
