Дэлхийн таван удаагийн аварга Бразилын хөлбөмбөгийн шигшээ багийг итали мэргэжилтэн Карло Анчелотти дасгалжуулах болсныг Бразилын хөлбөмбөгийн холбоо өнөөдөр (05.12.2025) албан ёсоор зарлалаа.
Хөлбөмбөгийн шилдэг дасгалжуулагчдын нэг "Дон Карло", "Карлетто" хэмээн хочлогддог Карло Анчелотти нь эдүгээ 65 настай бөгөөд Бразилын шигшээг 2026 оны ДАШТ-д удирдан оролцуулах юм.

Бразилын шигшээ 2026 оны ДАШТ-ийн урьдчилсан тэмцээнд Өмнөд Америкийн бүстээ 6 хожил, 3 тэнцээ, 5 хожигдолтой, 21 оноотой дөнгөж дөрөвдүгээр байрт яваа бөгөөд зургадугаар сарын 5-нд Эквадор, 10-нд Парагвайтай тоглоно. Эдгээр тоглолтод оролцох хөлбөмбөгчдийн нэрсийг тавдугаар сарын 26-нд ФИФА-д мэдэгдэх ёстой. Тиймээс Карло шигшээ багт дуудагдах тоглогчдын нэрсийг зарласнаар ажлаа эхлэх ажээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин