UBLife Logo
Кино

Каннд уригдаагүй солонгос кино хямралд оров уу?

Каннд уригдаагүй солонгос кино хямралд оров уу?

Өчигдөр нээлтээ хийсэн 78 дахь удаагийн Канны олон улсын кино наадамд нэг ч бүрэн хэмжээний солонгос кино байхгүй, уригдсангүй. Уралдааны хэсэг битгий хэл, албан бус хөтөлбөрт ч багтаагүй. Хамгийн сүүлд 12 жилийн өмнө ийм явдал тохиолдож байжээ. Солонгос кино хямралд орсон юм биш биз?

Солонгосын бүрэн хэмжээний кино 2019 онд дэлхийд дийлж, хамаг шагналыг хамсан. Гэхдээ тэр үед “Шимэгч” кино йцойлсон билээ. Харин энэ удаад хоёр жижиг кино л богино кино төрөлд гарах болсон.

Кино шүүмжлэгч Чон Жи Ук энэ талаар “COVID-19 цар тахлын дараа солонгос киноны хөгжил бага зэрэг зогсонги байдалд орж, хөрөнгө оруулалт зогссон нь үнэн. Энэ шалтгаанаар сүүлийн таван жилд ямар ч олигтой бүтээл гараагүй” гэж тайлбарласан байна.

Цар тахлаас өмнө солонгос кино үзэгчдийн тоо 110 сая байсан бол өнгөрсөн жил дөнгөж 70 сая байлаа. Тиймээс зоригтой хөрөнгө оруулалт багасаж, зөвхөн алдартай найруулагч, амжилт олсон кинонд тулгуурладаг үзэгдэл үүссэн байна.

Бас нэгэн кино судлаач Юн Сон Ын “Солонгос киноны хямралыг даван туулахын тулд шинэ найруулагч, зохиолч гаргаж, дэмжих хэрэгтэй болжээ. Яг одоо үе солигдох сайхан боломж ч байж мэдэх юм. Бидэнд шинэ санаа, үзэл шаардлагатай. Шинэ залуустаа Засгийн газраас улс төр, эдийн засаг, стратегийн тусламж үзүүлэх хэрэгтэй. Хэрэв зоригтой шинэчлэл хийхгүй бол солонгос кино урт хугацааны уналтад орж магадгүй” гэсэн байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.