Магадгүй та мюзикл кинонд дургүй биш, зүгээр л зөв киногоо одоо болтол үзээгүй яваа ч юм билүү? Эдгээр кинонд боломж олгоод, тус жанрын гоо сайхныг таашаан мэдрэх гээд үзээрэй.
1. All That Jazz (1979)
Кино болон Бродвейн мюзикл бүтээлүүд дээр ажиллангаа амьдралаа зугаа цэнгэлээс болж үгүй хийж буй Жо Гидеон хэмээх залууг амьдралд нь байх гурван эмэгтэй аврахаар оролдоно.

2. Tick, Tick… Boom! (2021)
Жонатан Дарсоны намтарчилсан мюзикл бүтээлээс сэдэвлэсэн энэхүү кинонд хөгжмийн зохиолч эр буруу сонголт хийж, буруу мэргэжлээрээ ажиллаж байгаа юм биш байгаа гэх мэдрэмжтэй амьдрахын хажуугаар хайр дурлал болон нөхөрлөлийн асуудлуудаа цэгцлэхээр оролдоно.

3. Moulin Rouge! (2001)
Кристиан хэмээх зохиолч эр Парис хотноо хамгийн том шөнийн клубд нь зочлох үедээ тэндхийн од бүсгүй болох Сатинд дурлах болно.

4. Once (2007)
Нэгэн бүсгүй дуу бичих сонирхолтой залуутай уулзах бөгөөд өөрийн хөгжмүүдээ бэлэн болгоход нь тусална. Яваандаа тэд нэгэндээ дурлах бөгөөд өөрсдийн хайрыг хөгжмөөр дамжуулан илэрхийлэх болно.

5. Cabaret (1972)
Бүжигчин Салли гэх бүсгүй клубд нь байнга орж ирэх хоёр залууд дурлах болно.

6. Across The Universe (2007)
The Beatles хамтлаг болон Вьетнамын дайны нөлөө хамгийн хүчтэй байх цаг үед нэгэн америк охин англи уран бүтээлч залууд дурлах болно.
