UBLife Logo
Нийгэм

ФОТО: Хэн нь төлж, хэн нь тансаглаж байна вэ?

ФОТО: Хэн нь төлж, хэн нь тансаглаж байна вэ?

2025 оны 5-р сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын төв талбайд залуус цуглан, тайван жагсаал хийлээ. Энэ удаад тэдний гартаа барьсан самбарууд дээр “Огцрох амархан” гэсэн үг тод бичээстэй байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 22 настай хүүгийн сүйт бүсгүй 20 сая давсан үнэ бүхий цүнх, сүйн бөгж, Монголд хоёрхон байдаг үнэтэй машин зэргээр гангарч буй тухай мэдээллүүд сүүлийн хэд хоног олон нийтийн дунд хурдтай тархсан билээ. Бэлгийг түүний сүйт залуу өгсөн гэх бөгөөд татвар төлөгчдийн мөнгөөр туйлж, тансаг хэрэглээндээ үрж байна хэмээн шүүмжлэн, орлогоо нотолж, хэрхэн ийм хэмжээний тансаглалд зарцуулах мөнгө олсноо тайлагнахыг ард иргэд шаардаж буй.

Ерөнхий сайдын 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр ₮243.9 саяын жилийн орлоготой, ₮1 тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байдаг. Гэвч түүний гэр бүлийн тансаг хэрэглээтэй энэ бодит байдал хэр нийцэж байгаа вэ?

Төрд итгэх итгэл жил ирэх тусам буурсаар байгаа энэ үед нэг гэр бүлийн хэрэглээ нийт улс төрийн тогтолцооны үнэн төрхийг илчилж байгаа гэдэгтэй та санал нэгдэж байна уу?

Өнөөдөр “Огцрох амархан“ жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\3.0.97.134
WkYxnTGh\13.214.176.114
555