Бүгд Найрамдах Монгол Ард Улс Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 118 дугаар зарлигаар 1961 оны тавдугаар сарын 16-ны өдөр Шинжлэх ухааны академи байгуулав.

ШУА-ийн харьяанд Хөдөө аж ахуйн хүрээлэн, Байгалийн ухааны хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Анагаах ухааны хүрээлэн, МУИС, УБДС, ХААДС, Намын түүхийн Институт гэсэн 9 газар багтаж байв.

Мөн анхны жинхэнэ гишүүдэд Б.Ширэндэв, Ш.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ц.Тойвгоо, Н.Жагварал, 1П.Лувсанвандан, Т.Шагдарсүрэн, Д.Төмөр-Очир нарыг сонгожээ.