UBLife Logo
Кино

Dreamers’ Day: “Өнгөрсөн үегүй эр“ киног заавал үзэх ТАВАН шалтгаан

Dreamers’ Day: “Өнгөрсөн үегүй эр“ киног заавал үзэх ТАВАН шалтгаан

Dreamers’ Day үзвэрээр энэ удаа Финландын нэрт найруулагч Аки Каурисмякигийн алдарт “Өнгөрсөн үегүй эр” (The Man Without a Past, 2002) кино үзэгчдэд хүрэх гэж байна.

Тус үзвэрийг Алтан хальс ТББ болон Монгол дахь EUNIC кластер хамтран зохион байгуулж байгаа бөгөөд та бүхэн явж очоод тасалбар худалдан авахгүйгээр шууд үзэх боломжтой юм шүү.

1. Хэн ч шинээр эхлэхэд оройтдоггүй

Киноны гол баатар М хэмээх эр нэг өдөр Хелсинкид ирж, гэнэтийн халдлагад өртөн үхэл, амьдралын заагт хүрнэ. Ухаан ороход бүх дурсамжаа алдсан байх нь тэр.

Бид бүгд өнгөрснөөсөө “зугтмаар” эсвэл “дахин эхэлмээр” санагддаг мөчтэй нүүр тулдаг. Энэ кино яг л тэр мэдрэмжийг элдэв чимэггүй, хөнгөн гунигтай, хүнд утгатай харуулдаг.

2. Каннын Гранпри, Оскарын нэр дэвшигч

2002 онд Каннын кино наадмаас Гранпри шагнал хүртэж, Оскарын гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд нэр дэвшсэн энэ бүтээл Аки Каурисмякигийн “Финландын гурвалсан” цувралын дундах анги юм.

Түүний кино ер бусын даруухан, хөгжилтэй, бага үгтэй, гүн ухаанаар дүүрэн байдаг. Сүржин биш, гэхдээ сэтгэлд ойр.

3. Хүмүүсийн хоорондын холбоо

Өнгөрснөө мартсан ч бид хүн байхаа мартдаггүйг эндээс мэдэрнэ. Гудамжинд хаягдсан М-ийг танихгүй хүмүүс халамжилж, дэмжиж, ажил амьдралд нь тусалдаг. Хүний нинжин сэтгэлийг ч та эндээс мэдэрч болно.

4. Инээд хөөр ба гунигийн хослол

Каурисмякигийн кинонуудын онцлог бол хошин элемент, тэвчээрийн тухай уран нарийн мэдрэмж. “Өнгөрсөн үегүй эр”–д та инээмсэглэж, инээх мөчүүдтэй таарах ч мөн дотоод руугаа өнгийх цаг мөчийг олж авна.

5. Тус үзвэр энэ бямба гарагт гарах болно

Та бүхэн тус бүтээлийг энэ бямба гарагт буюу 5 сарын 17-нд 16 цагаас Тэнгис кино театрт хүлээн авч үзээрэй. ЭНД дарж эвентийг сонирхоорой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
WkYxnTGh\18.143.138.128
555