UBLife Logo
Улс төр

Ж.Өнөмөнх: Өнөөдрийн жагсаж байгаа залуус 2028 оны сонгуульд дүн тавих хүмүүс

Ub.life
Ub.life
Ж.Өнөмөнх: Өнөөдрийн жагсаж байгаа залуус 2028 оны сонгуульд дүн тавих хүмүүс

“Огцрох амархан” жагсаал 21 дэх өдрөө үргэлжилж байна. “Орлогоо нотол” шаардлагаар эхэлсэн уг жагсаалтай зэрэгцэн Төрийн ордонд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүд хэлэлцэж байна. Бид энэ мэдээллийг өнөөдөр шуурхай хүргэж байна.

Мөн жагсаалд оролцогчдын төлөөлөлтэй ярилцлаа.

Ж.Өнөмөнх, “Огцрох амархан” жагсаал зохион байгуулагчдын нэг

Өнөөдөр асуудлууд илүү тодорхой болж ирж байна. Бид 20 хоног ямар ч тодорхой хариу авалгүй, дүлий дүмбэ оргисон байдалтай хүлээсэн. Өнөөдөр Байнгын хороо, УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцээд, Ардчилсан намын бүлэг ирцээ бүртгүүлчхээд, санал хураалтад оролцохгүй буюу итгэл үзүүлэхгүй гэсэн мэдэгдэл хийлээ. Энэ нь жагсаалд оролцогчдын сэтгэлийг өргөсөн явдал боллоо. Гэхдээ зарим гишүүн нь эргэж ороод санал хураалтад оролцохыг үгүйсгэхгүй. Үүнийг бид олон нийт маш идэвхтэй, анхааралтай харж байна.

Залуусыг маш олон жил улс төрийн идэвхгүй гэж буруутгаж, шүүмжилж ирсэн. Гэхдээ энэ удаагийн жагсаалаар залуусын идэвх, оролцоо маш ихээр нэмэгдэж байгааг бид харж байна. Энэ хүмүүс 2028 онд сонгуулийн үр дүнг шийдэх хүмүүс шүү дээ. Чуулганд 50 гаруй гишүүн өнөөдөр асуулт асуухаар нэрээ өгчээ. Бид энэ бүхнийг жагсаалын явцад хүлээж, харж байгаа учир үр дүн гараасай, ирээдүй илүү итгэл дүүрэн байгаасай гэж хүлээж байна. Жагсаалд идэвхтэй оролцож байгаа хүн бүрд баярлалаа.

Т.Амарзаяа, Монголын залуучуудын эвсэл ТББ-ын Гүйцэтгэх захирал

Миний хувьд энэ жагсаал ардчилсан засаглалд шилжсэнээс хойших бүх удирдлагуудад дүн тавьж байгаа үйл явц болж байна гэж харж байна. Аливаа улсад ямар ч цаг үед хамгийн хүнд ачаа буюу эрх чөлөө, шударга ёсны төлөөх тэмцэл дандаа залуусын нуруун дээр явсан байдаг. Манай улсын хувьд ч 1990 оны ардчиллаа мөн л залуусын тэмцлээр, тайван замаар эрх чөлөөгөө олж авч байсан. Энэ удаад ч бас хараат бус, чөлөөт, бие даасан, шударга ёсыг хүсдэг, өөрсдөө шударга хөдөлмөрлөдөг залуусын нуруун дээр энэ ачаа ирэв үү. Тиймдээ ч энэ олон хоног хамт жагсаж байна уу даа гэж харж байна.

Энд цэвэр үнэт зүйлээрээ нэгдсэн залуус өдөр ирэх тусам илүү олуулаа болж ирж байна. Би ч бас гурав дахь өдрөөс нь нэгдэж хамт жагсаж эхэлсэн. Зохион байгуулж буй залуусыг ажил, мэргэжил, идэвх зүтгэлээр нь мэддэг, итгэдэг хүмүүс байгаа учир үнэ цэн, зорилгод нь би итгэж байгаа.

О.Пагма, чөлөөт уран бүтээлч

Бид анхнаасаа буруу зүйлийн төлөө яваагүй, өөрийнхөө болон үнэт зүйлийнхээ төлөө жагсаж, нэгдсэн учраас энэ олон залууг хараад ирээдүйдээ итгэл улам бүр нэмэгдэж, бахархам санагдаж байна. Өмнө нь залуусын ардчилалд, улс төрд итгэх итгэл буурсан байсан бол энэ үйл явдал идэвхтэй оролцооны нэгэн эхлэл гэж бодож байна.

Бид эхлээд 10 хүнтэй, 20 хүнтэй жагсаж, ах, эгч нарт ч зодуулж, чичлүүлж, хөөгдлөө. Нэмээд цахимаар маш олон дайралтад өртөж, гүтгүүлж, янз бүрээр цоллуулж ирсэн. Гэхдээ залуус огт хугарч, бууж өгөөгүйн хүчинд энэ их хүн цуглалаа. Бид өөрсдийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө нэгдэж байна.

М.Энхбадрал, судлаач 

Засаглалын амин сүнс нь тухайн засаглалын хүлээн зөвшөөрөгдөх шинж. Одоогийн Засгийн газар энэ шинжээ нэгэнт алдчихсан. Ийм болсон үед өнөөдөр биш ч гэлээ энэ засаглалын төгсгөл ойрхон ирчихсэн гэсэн үг. Иргэдийн дэмжлэгийг авах, итгэл үнэмшлээр нь дэмжигдэх гэдэг амин сүнс байхгүй болсон учир энэ жагсаалын гол зорилго биелсэн гэж харж байна. Мөн эвслийн Засгийн газрыг дэмжихгүй, сөрөг хүчинтэй болох ёстой гэсэн хоёр дахь шаардлага ч биелж байна гэж харж байна. Нэмээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн гурав дахь шаардлага бий. Ерөнхийлөгч албан ёсоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн.

Цаашлаад өнөөдрийн шийдвэр нааштай гарлаа гэж төсөөлбөл, сүүлийн жилүүдэд Монголд болсон тайван жагсаал, цуглаануудаас бүрэн шаардлагаа биелүүлсэн сайн жишиг болох болов уу. Зөв шаардлага тавих юм бол энэ хүмүүс биднийг сонсож, үр дүнд хүрч болдог юм байна гэдэг итгэлийг иргэд, сонгогчдод өгөх хамгийн том үр дүн энэ юм.

Г.Нямдэлгэр, Michel & Amazonka компанийн сошиал медиа менежер

Өмнө нь жагсаал олон болж байсан ч, залуус органикаар нэгдэж, шударга бус зүйлийн эсрэг дуу хоолойгоо бүтээлчээр хүргэж байгаагаараа онцлог болж байна. Бүр хөтөлбөртэй, мэдлэг, мэдээлэл өгөх маш олон арга хэмжээ давхар болж байгаа нь залуусын нэгдлийг улам бэхжүүлж байна. Хэрхэн тууштай жагсах тухай сургалт ороход нь би сонсоод зогсож байлаа. Өнөөдөр 21 дэх өдрөө жагсаж байгаа нь зорилгынхоо төлөө тууштай байж, замхарч, бууж өгөхгүй байхын эхлэл, тогтвортой, нэгдэлтэй болсны илрэл. Одоо үр дүнгээ олж харахыг л хамгийн их хүсэж байна.

Би анхандаа суухаас санаа зовоод, хойгуур зогсож байсан юм. Гэтэл дундуур нь ямар ч их хүмүүс үймүүлж, бусниулахыг оролдож байсан залуус суугаад хүлээцтэй, тайван байгаа нь өөрөө маш их хүч чадал, итгэлтэй байдлыг мэдрүүлсэн.

Өнөөдөр ч бас Төв талбайд ямар байгаа бол, очвол үймээнтэй байх болов уу гэх болгоомжлол байсан ч, ирээд харахад бүгд суучихсан, үзэл бодлоо тайвнаар илэрхийлсээр байгаа нь мундаг. Хүмүүс санаачилгаараа ус тарааж, зарим компани ажилтнууддаа цалинтай чөлөө өгч, үзэл бодол, үнэт зүйлийнхээ төлөө тэмцэх боломж өгч байгаа нь ч эерэг зүйл. Тийм учраас цаашдаа тууштай байж, үр дүнд хүрэхийн төлөө зуун хоног байсан ч жагсаж чадах үнэмшил төрж байна.

О.Уламсайхан, “Огцрох амархан” жагсаал зохион байгуулагчдын нэг

Өнөөдөр “Огцрох амархан” жагсаалын хамгийн олон хүн цугласан өдөр байна. Тооцоод үзвэл зургаан мянга гаруй хүн иржээ. Жагссан бүх өдрөө тооцоод үзвэл 15 мянга гаруй хүн жагсаалд нэгдсэн гэж хэлж болно. Жагсаалаас маань одоогоор хайр л мэдрэгдэж байна. Мэдээж огцруулах гэж байгаа хүний эсрэг тэмцлийн өнгө аяс байгаа ч, энэ бол тайван жагсаал. Залуус бид өөрөөр жагсаж чаддаг шүү, үргэлж муухайгаар бүхнийг дийлэх гэж оролдох ёсгүй гэдгийг харуулж байна.

Мэдээж уур бухимдал, гомдол, эргэлзэл байгаа. Гэхдээ түүнийгээ тайван замаар, хайр дүүрэн илэрхийлж, эсрэг жагсагчдаа хүртэл “хайрлаж” жагсаж байна. Хэдий бид төсөвгүй жагсаж байгаа ч, үйл явдал, ойлголцол, хэлэлцүүлэг баян үйл явдал өрнөж байна. Үр дүн гарна гэж итгэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
13
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.212.26.47
Amjilt husey zaluusaa!! Ta nar bgaa bolohoor Mongol iluu saihan bolno gedegt itgeh itgel battai boldog shuu!! Bayarlalaa
Erik\18.139.209.88
amjilt
Erik\18.139.209.88
amjilt
ЗОЧИН\18.139.209.88
amjilt
ЗОЧИН\18.139.209.88
amjilt
ЗОЧИН\18.138.249.132
ЗОЧИН\18.138.249.132
ЗОЧИН\13.214.189.243
Амжилт хүсье Сайхан байнаа залуус
ЗОЧИН\13.214.189.243
Амжилт хүсье Сайхан байнаа залуус
ЗОЧИН\13.250.26.178
ЗОЧИН\18.141.141.170
УРАН МОНГОЛЫГ СӨНӨӨНӨ ШҮҮ ЗАЛУУСАА УРАНЫ ГЭРЭЭГ ЦУЦЛУУЛАХЫН ТӨЛӨӨ ДУУГАРЦГААГААРАЙ
ЗОЧИН\18.141.141.170
УРАН МОНГОЛЫГ СӨНӨӨНӨ ШҮҮ ЗАЛУУСАА УРАНЫ ГЭРЭЭГ ЦУЦЛУУЛАХЫН ТӨЛӨӨ ДУУГАРЦГААГААРАЙ
ЗОЧИН\13.212.25.234
УРАН МОНГОЛЫГ СӨНӨӨНӨ ШҮҮ ЗАЛУУСАА УРАНЫ ГЭРЭЭГ ЦУЦЛУУЛАХЫН ТӨЛӨӨ ДУУГАРЦГААГААРАЙ
ЗОЧИН\13.212.25.234
УРАН МОНГОЛЫГ СӨНӨӨНӨ ШҮҮ ЗАЛУУСАА УРАНЫ ГЭРЭЭГ ЦУЦЛУУЛАХЫН ТӨЛӨӨ ДУУГАРЦГААГААРАЙ
ЗОЧИН\18.142.116.107
УРАН МОНГОЛЫГ СӨНӨӨНӨ ШҮҮ ЗАЛУУСАА УРАНЫ ГЭРЭЭГ ЦУЦЛУУЛАХЫН ТӨЛӨӨ ДУУГАРЦГААГААРАЙ
ЗОЧИН\13.212.25.234
УРАН МОНГОЛЫГ СӨНӨӨНӨ ШҮҮ ЗАЛУУСАА УРАНЫ ГЭРЭЭГ ЦУЦЛУУЛАХЫН ТӨЛӨӨ ДУУГАРЦГААГААРАЙ
ЗОЧИН\13.212.25.234
УРАН МОНГОЛЫГ СӨНӨӨНӨ ШҮҮ ЗАЛУУСАА УРАНЫ ГЭРЭЭГ ЦУЦЛУУЛАХЫН ТӨЛӨӨ ДУУГАРЦГААГААРАЙ
ЗОЧИН\13.214.25.57
Огцруулахгүй шинжтэй болоод байна даа. Гэхдээ залуучууд сайн байнаа. Сонгуулиа сайн өгч, нийгмийн идэвхтэй байгаарай