UBLife Logo
LIFESTYLE

Их хэмжээний өр зээлээс гарахад туслах 5 үр дүнтэй арга

Их хэмжээний өр зээлээс гарахад туслах 5 үр дүнтэй арга

Хүн бүрийн амьдралд санхүүгийн хүндрэлтэй, гарцаагүй зээл авч амьдралаа авч явах үе байдаг. Гэвч өр зээл ихсэж, хүү, торгуулиуд нэмэгдэх тусам дарамт, сэтгэлзүйн стресс дагаад нэмэгддэг. Хэрэв та их хэмжээний зээлтэй байгаа бол өөрийгөө ганцаархнаа тийм байдалд байгаа гэж бүү бодоорой. Өнөөдөр дэлхийн сая сая хүн ийм байдалтай нүүр тулгарч байна. Гол нь хаанаас эхлэхээ мэдэх, дараалалтай, зорилготой ажиллах хэрэгтэй.


1. Нийт өрийн хэмжээгээ үнэн зөв тодорхойл

Зарим хүмүүсийн нийт өрийн дүн, төлөх хүү, хуваарийг бүрэн мэдэхгүй байх нь элбэг. Эхлээд:

  • Бүх зээлийн төрөл (банк, лизинг, цалингийн, картын гэх мэт)-ийг жагсаа.

  • Төлөх ёстой нийт үлдэгдэл, сарын төлбөр, хүүгийн хувь, хугацаа зэргийг бич.

  • Ингэснээр аль нь яаралтай, аль нь хүү өндөртэй болохыг ялгаж харах боломжтой болно.

Зөвлөгөө: Excel эсвэл “Debt Payoff Planner” гэх мэт апп ашиглавал хялбар.

2. Зээлийг эрэмбэлэн төлөх стратеги сонго

Хоёр гол арга байдаг:

  • “Цасан бөмбөг” арга (Snowball Method): Бага хэмжээтэй зээлээс эхэлж төлнө. Хурдан төлж дууссан мэдрэмж таны урам зоригийг нэмэгдүүлнэ.

  • “Хүүгийн цохилт” арга (Avalanche Method): Хүү хамгийн өндөртэй зээлийг эхэлж төлнө. Энэ нь урт хугацаандаа мөнгө хэмнэхэд илүү үр дүнтэй.

Аль арга таны сэтгэлзүйд нийцэж байна вэ гэдгээс хамааруулан сонго.

3. Орлогоо нэмэгдүүлэх, зардлаа бууруулах төлөвлөгөө гарга

  • Зээлээс гарах хамгийн шуурхай арга бол орлого нэмэх.

  • Нэмэлт ажил (freelance, онлайн борлуулалт, хүргэлт гэх мэт) эрэлхийл.

  • Гэртээ байгаа, хэрэглэхгүй эд зүйлсээ зар.

  • Хэрэгцээгүй зардал, гэнэтийн худалдан авалтыг хас.

(Жишээ нь: Кофе, гялгар савлагаатай хоол, апп дээрх жижиг худалдан авалтууд)

Зөвлөгөө: “Хоолны төлөвлөгөө” гаргаж, гадуур иддэг зардлаа хязгаарлаарай.

4. Зээлийн байгууллагатай харилцах, хөнгөлөлт хүсэх

Зээлийн хугацаа хэтэрсэн, төлөхөд хүндрэлтэй бол:

  • Шинэ хуваарь хүсэх

  • Сарын төлбөр бууруулах

  • Хүүг дахин тооцуулах

  • Нэгтгэх зээл (debt consolidation) авч, олон зээлийг нэгтгэх зэрэг аргыг сураглаад үзэхэд буруудахгүй.

Ихэнх банк, байгууллага тогтмол холбоо барьж, нөхцөлөө ойлгуулсан хүнд дэмжлэг үзүүлэх магадлал өндөр байдаг гэнэ. Би ч бас туршиж үзье дээ.

5. Сэтгэлзүйгээ хамгаал, тогтмол хяна

Өрийн дарамттай байх нь сэтгэл гутрал, нойргүйдэл, уур бухимдал дагуулдаг. Энэ нь дахин худалдан авалт хийх, эсвэл зээлийн асуудлаас зайлсхийх байдлыг үүсгэнэ.

  • Өөрийгөө буруутгах бус, төлөвлөгөөтэй урагшлах

  • Дэмжлэгтэй найз нөхөд, бүлгүүдтэй холбогдох

  • Сарын явцыг тэмдэглэж, ахиц гарсан бүхнийг тэмдэглэж бай

Өр зээлээс гарах нь шөнийн дотор шийдэгдэх зүйл биш. Гэхдээ дараалалтай, ухамсартай ажилласнаар та гарцаа олж чадна. Үнэнтэй нүүр тулгарч, зорилгоо тодорхойлсон үед та илүү хүчтэй, хяналттай болж эхэлнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.