Зүүн Азийн Аваргуудын лигийн тэмцээнд найм тоглож, хожигдолгүй түрүүлсэн “Хасын Хүлэгүүд” багийнхан энэ удаа Дубайд зочилж, Азийн Аваргуудын лигт хүч сорьж байна.
Монголын баг уг тэмцээнд 13 жилийн дараа ахин оролцож байгаа нь энэ юм.
“Хасын Хүлэгүүд” багийнхан хэсгийн шатны эхний тоглолтодоо Хятадын “Жэ жиан“ клубийг 84:67 харьцаатайгаар буулгаж авлаа.
“Хүлэгүүд”-ийн тоглогчдоос Иан Миллер 30 оноо, Ч.Ихбаяр 18 оноог цуглуулж, багийнхнаа тэргүүлэв.
Тэд 6-р сарын 9-ны өдөр Ираны “Табиат” багтай тоглоно.
“Табиат” клуб баруун Азийн Супер лигийн дэд аваргаар тодорсон бол “Жэ жиан”-ий тухайд, Хятадын лигт түрүүлж энэ тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.
Эдгээр багуудын аль алин нь анх удаагаа Азийн Аваргуудын лигт оролцож байгаа агаад хэсгээ тэргүүлсэн хоёр нь хасагдах шатнаа шалгарна.