UBLife Logo
Newsfeed

Их говийн эзэн Н.Бэхи хүү 16 нас хүрч, ахлах ангиа төгсжээ

Ub.life
Ub.life
Их говийн эзэн Н.Бэхи хүү 16 нас хүрч, ахлах ангиа төгсжээ

Ээж хайрханы энгэр бэлд жилийн дөрвөн улиралд нутаглаж, ан амьтадтай зэрэгцэн оршиж, их говийн “эзэн” нь мэт болсон шавилхан биетэй, хэрсүү бор хүү Н.Бэхи хүүгийн тухай баримтат кино одоогоос гурван жилийн өмнө олны хүртээл болж байсан билээ.

Үзэгчид хүүгийн эр зориг, эрэлхэг, хэрсүү, хөдөлмөрч зангаар нь бахархаж жинхэнэ монгол ахуй, нүүдэлчин соёл, хөдөөгийн амьдрал ийм л байдаг хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан юм. Н.Бэхи кино зураг авалтын үеэр 12 настай байсан бол одоо 16 нас хүрч ахлах ангиа төгсжээ.

Зургаан настайгаасаа хонь хариулж, морь унаж сурсан тэрээр “Сургуульдаа явах, мал маллах аль нь ч гоё. Сургуульдаа сурч байвал эрдэм мэдлэгтэй хүн болно. Бас найзуудтайгаа хөгжиж, хөгжилдөж өдрийг өнгөрүүлнэ” хэмээн хэлж байсан юм.

Баримтат киног үзэхийг хүсвэл ЭНД дараарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.