UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: THE PICNIC. ТУЛААН, СОНГОДОГ ҮДЭШ

Ub.life
Ub.life
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: THE PICNIC. ТУЛААН, СОНГОДОГ ҮДЭШ

Шинэхэн 7 хоногийн мэнд хүргэе! Амралт зугаалга, анхилам цэцэгс, аагим халуун өдрүүд үргэлжилсээр… Ингээд бүгдээрээ энэ долоо хоногт зарлагдсан шинэхэн эвент, хөгжмийн тоглолт, төрөл бүрийн бүтээлч өдөрлөгүүдийг сонирхоцгооё.

Цаг агаарын хувьд ИЙМ байх нь.


"HUN TOTEM" Үндэсний Урлагийн тоглолт

ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын үндэсний уламжлалт биет ба биет бус соёлын өв болсон үндэсний язгуур урлагаа орчин үеийн шийдэлтэй нийцүүлэн Монголын анхны ГЭР ТЕАТР-ын тайзнаа тоглогдох нь.

Хаана: Хүн театр

Хэзээ: 2025.06.09

Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


Монголын Гайхамшигт Урлагийн тоглолт

Ардын урлагийн "Хуур Магнай" чуулга нь Монголын гайхамшигт үндэсний язгуур урлаг болох Монгол ардын уртын дуу, ардын дуу, морин хуурын татлага, хөөмий, ардын хөгжмийн цөөхүүл, язгуур бий биелгээ, бөөгийн бүжиг, цамын бүжиг, уран нугаралт, магтаалаас бүрдсэн цогц үзүүлбэрүүдээ гадаад, дотоодын үзэгчдэдээ өдөр бүрийн 18:00 цагаас Зам тээврийн яамны Их нүүдэл танхимд тоглож байна.

Хаана: Монголын Хүүхдийн Ордон

Хэзээ: 2025.06.09

Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


"HORSE HEAD FIDDLE" АРДЫН УРЛАГИЙН ТОГЛОЛТ

Ардын урлагийн тоглолт, Монголын анхны Морин хуурын музей, Хөөмий, Уртын дуу, Уран нугаралт, Баримтат кино гэх зэрэг олон төрлийн үзүүлбэрүүдийг нэг дороос үзэж болох нь ээ. Гадаадаас ирсэн жуулчдад юу үзүүлэхээ мэдэхгүй бол ийшээ зүглээрэй!

Хаана: Palazzo tower

Хэзээ: 2025.06.09

Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


The Picnic Family Festival

Энэ зун Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчид нэг дор цугларч, үнэнч сонсогчдодоо зориулан сэтгэл догдлуулсан, урам зориг өгөх нэгэн chill өдрийг бэлэглэхэд бэлэн болжээ.

THE PICNIC бол гэр бүл, найз нөхөд, хамт олон бүгдэд зориулагдсан зугаатай фестивал юм. Тэнд очсоноор хүүхдэд зориулсан тоглоом, хөтөлбөрүүд, олон орны амтат хоол, төрөл бүрийн уух зүйлсийн сонголтууд таныг хүлээж байгааг дуулгахад таатай байна.

Хаана: Sky Resort

Хэзээ: 2025.06.14

Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


ONE STAGE

Монголын урлагийн хамгийн том төлөөллүүд болох Дижитал, Quiza, Татар, 3 охин нэг зүрхээр нэгдэж, нэгэн тайзнаа, нэгэн гайхалтай үдэш үзэгч фенүүдтэйгээ уулзах гэж байна.

Бусдын хайрыг хүндэл дуугаар хайраа сэргээж, Гандан бууралгүй өнгөрүүлсэн он цагаа дурсаж, Чи бүхнээс илүү гэдгийг Чихэнд чинь шивнэж мэдрүүлэх тэр л догдлом үдшийг хамтдаа өнгөрүүлцгээе.

Хаана: Socialpay Park

Хэзээ: 2025.06.14

Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 22 “Khangarid Cup 2025"

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос зохион байгуулдаг "MGL-1 Fighting Championship" аваргын бүсний төлөөх тэмцээн "Khangarid Cup 22" нэрийн дор 6 дугаар сарын 14-ны өдөр Аса Арена-д зохион байгуулагдахаар болжээ. Тус тэмцээнд монголын шилдэг тулаанчид, мөн Япон, БНСУ, Бразил, Казакстан, Нигери улсын тамирчид оролцох бөгөөд нийт 8 тулаан болох юм. Мөн тус тэмцээний шүүгчдээр Монгол, АНУ, Канад, Сингапурын шүүгчид ажиллах юм.

Хаана: ASA arena

Хэзээ: 2025.06.14

Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


Сонгодог үдэш

Концертын удирдаачаар ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Эрдмийн Филармонийн удирдаач, Монгол Улсын Консерваторийн хүндэт профессор Б.Энхбаатар ажиллаж байгаа юм. Маэстро 2023 оны Улсын Филармонийн 51 дэх жилийн нээлтийн тоглолтод Симфони оркестрыг удирдаж байсан билээ.

Энэ удаагийн тоглолтод В.А.Моцартын "Хийлийн концерт" №5 Ля мажор, П.И.Чайковскийн "Утсан хөгжимд зориулсан серенаде" До мажор Op.48, Ж.Россинигийн "La Gazza Ladra" дуурийн удиртгал хөгжим зэрэг бүтээлүүд эгшиглэх аж.

Хаана: Улсын Филармонийн Концертын Танхим

Хэзээ: 2025.06.14-15

Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


Улаанбаатар Биеналль

Улаанбаатар Биеналль маань үргэлжилсээр байна. Үзэсгэлэн 2025 оны 6-р сарын 8-наас 20-ны хооронд болох тул та бүхэн хөтөлбөрийн дагуу өөрт ойр галерейд очин сонирхох боломжтой.


Rave+Picnic

#RAVENIC –Байгальд амар, хөгжимд нэгд, хүмүүстэй холбогд.

Бүтэн нэг амралтын өдрөө их хотын хөл хөдөлгөөн, notifcation дүүрэн чатыг түр мартаад голын хөвөөнд, модны сүүдэрт DJ сет сонсонгоо тоглолдон наадаж, найз нөхөдтэй болж, амтат хоол ч идэж болох нь ээ. Ерөөсөө л юу хэрэгтэй байна, бүгд энд бий. Харин чи болон танай найзууд хүрээд ирэхэд л болно.

Хаана: Тэрэлж – УБ-аас ердөө 65 км

Хэзээ: 2025-06-14

Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.