UBLife Logo
Нийгэм

Энэ сарын 18-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

Ub.life
Ub.life
Энэ сарын 18-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран "Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх" зорилгоор сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг зургадугаар сарын 18-нд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Драгон, Мишээл, Дүнжингарав, Баянхошуу, Сэлбэ, Хорооллын эцсийн E-март, Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок салбаруудад болно.

Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм. Иргэн та зургадугаар сарын 18-ны 09:00-16:00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдож өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.