“Амарбаясгалант” цомгоороо Монголын амьд хөгжмийн ертөнцөд “тод тамга” аа тавьсан “Моханик” хамтлаг түүнээс хойш нам гүм байсаар ирэв. Харин тавдугаар сарын 30-нд тэд өөрсдийн сошиал хуудсаар “Awakening” хэмээх гурав дахь аяллаараа эргэн ирэх гэж буйгаа зарласан билээ. Тун удахгүй сонсогчидтойгоо дуу хоолой, хөгжмөөрөө эргэн уулзах гэж байгаа тэдний талаар таны мэдэхгүй өнгөрүүлсэн байж магад 5 баримтыг хуваалцъя.
1. Awakening
Моханик хамтлаг 2004 онд байгуулагдсан ба 2019 онд тоглосон Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тоглолтоос хойш Улаанбаатар хотдоо 2023 оны тэр нэгэн хөлс асгарсан “галзуу” тоглолтыг хийсэн билээ. Харин одоо 3 дахь цомгийн шинэхэн дуунуудаа фенүүддээ сонсгох бага хэмжээний тоглолтоо зургаадугаар сарын 27-нд тоглох гэж байна.

2. Хэрхэн морьтой болсон түүх
2012 онд буюу одоогоос 13 жилийн өмнө Цоожоогийн фэйсбүүкдээ оруулсан зарын дагуу ирсэн 6 хүнээс бэлтгэлийн байран дээрээ шалгаруулалт хийж, Баагааг авсан түүхтэй. Энэ бол хамтлагийн 2 дахь бөмбөрчний түүх юм.
3. Яг л 69 хоног шүү дээ
Энэрэлт, Даваа, Цоожоо гэх гурван найз 7 наснаасаа хойш найзалсан ба тэд хоорондоо 69 хоногийн зайтай төржээ.

4. Гурав дахь цомог буюу “Awakening” -ийн нэгдүгээр хэсэг доорх 4 дуунаас бүрджээ.
Awakening
Hibernation Ballad
Son of Fire
Sweetheart (No More)

5. Энэ удаагийн тоглолтдоо 5 хүний бүрэлдэхүүнтэй тоглох болно
Гурав дахь цомгоо Тайланд улсын Ко Самуй аралд байрлах “Sunrise Studio”-д бичүүлсэн ба Моханик хамтлаг энэхүү студид 7 хоног байрлан шинэ дуунуудаа бичүүлсэн аж. Liam Colin нь студийн үүсгэн байгуулагч төдийгүй чадварлаг продюсер, дууны инженер юм. Энэхүү студид орон орноос уран бүтээлчид очиж дуугаа бичүүлдэг юм билээ.
Зургаадугаар сарын 27-ны тоглолтод Liam Colin хүрэлцэн ирж, хамтлагийн дугаралт дээр ажиллахаас гадна хамт тоглох юм.
