UBLife Logo
Спорт

Монголын шигшээ Хятадын багийг хожиж, ДАШТ-ий ШИГШЭЭ НАЙМД шалгарлаа

Монголын шигшээ Хятадын багийг хожиж, ДАШТ-ий ШИГШЭЭ НАЙМД шалгарлаа

Сагсан бөмбөгийн 3х3-ийн ДАШТ манай улсын нийслэл Улаанбаатар хотноо тав дахь өдрөө явагдаж байна.

Монголын эмэгтэй шигшээ багийнхан Бразил, Герман, Украины багуудыг хожиж, “D” хэсгийн дэд байраар хасагдах шатнаа гарч ирсэн.

Тэд саяхан “Токио-2020” олимпын хүрэл медальт, 2019 оны дэлхийн аварга Хятадын багийг буулган авч, түүхэндээ анх удаа ДАШТ-ий шигшээ наймд шалгарлаа.

Монголын эмэгтэй шигшээ багийнхан Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл, О.Хулан нарын бүрэлдэхүүнтэйгээр энэ ДАШТ-д оролцож байна.

Монголын багийнхан дараагийн шатнаа олимпын алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга АНУ-ын шигшээтэй тоглоно. Энэ тоглолт 6-р сарын 28-ны өдөр 19:20 цагаас Сүхбаатарын талбайд явагдах юм.

Монголын шигшээ 3х3-ийн ДАШТ-д 2019 онд анхлан оролцож байв. Тэд ДАШТ-д дөрөв дэхиэ хүч сорьж байгаа нь энэ юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.