UBLife Logo
Спорт

Монголын шигшээ сагсан бөмбөгийн 3х3-ийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Монголын шигшээ сагсан бөмбөгийн 3х3-ийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Сагсан бөмбөгийн 3х3-ийн ес дэх удаагийн ДАШТ манай улсын нийслэл Улаанбаатар хотноо 6-р сарын 23-29-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.

Монголын эмэгтэй шигшээ багийнхан Испанийн шигшээд ялагдан, Бразил, Герман, Украины багуудыг хожиж, “D” хэсгийн дэд байраар хасагдах шатнаа гарч ирсэн.

Улмаар “Токио-2020” олимпын хүрэл медальт, 2019 оны дэлхийн аварга Хятадын багийг нэмэлт цагт буулган авч, түүхэндээ анх удаа ДАШТ-ий шигшээ наймд шалгарсан билээ.

Монголын эмэгтэй шигшээ багийнхан Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл, О.Хулан нарын бүрэлдэхүүнтэйгээр энэ ДАШТ-д оролцлоо.

Тэд өчигдөр олимпын алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга АНУ-ын шигшээг 18:15-аар хожиж, ахин нэг түүхэн ялалтыг дархалсан.

Харин өнөөдөр Польшийн багийг нэмэлт цагт 18:16 харьцаатай буулгаж авснаар, ДАШТ-ий финалд шалгарсан юм.

Тэгвэл аваргын төлөөх тоглолтод Нидерландын багтай хүч сорьж, 15:9 оноогоор хожигдон, ДАШТ-ээс мөнгөн медаль атгалаа.

Ийнхүү Монголын сагсан бөмбөгийн баг, тамирчид 3х3-ийн ДАШТ-ээс түүхэн анхны медалиа авсан нь энэ юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.