UBLife Logo
Спорт

Монголын эмэгтэй хөлбөмбөгчид Тайландын шигшээд 11:0-ээр хожигдлоо

Монголын эмэгтэй хөлбөмбөгчид Тайландын шигшээд 11:0-ээр хожигдлоо

2026 онд болох Азийн АШТ-ий урьдчилсан шатны “В” хэсгийн тоглолтууд 6-р сарын 23-наас 7-р сарын 5-ний өдрүүдээр Тайланд улсад явагдаж байна.

“В” хэсэгт Монгол, Энэтхэг, Зүүн Тимор, Ирак, Тайландын багууд хуваарилагдсан агаад эндээс зөвхөн нэг баг л Азийн АШТ-д оролцох эрхтэй болох юм.

Монголын баг, Энэтхэгийн шигшээд 13:0-ээр, Иракийн багт 5:2—оор, Тайландын шигшээд 11:0-ээр хожигдоод байна.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ 2023 оны 12-р сараас хойш анх удаа олон улсын тэмцээнд хүч сорьж байгаа нь энэ юм.

Монголын эмэгтэй хөлбөмбөгчид үүнээс өмнө Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатнаа Хойд Солонгосын шигшээд 19:0-ээр, Азийн наадмаар Хятадын багт 16:0-ээр хожигдож байсан.

Тэд сүүлчийн тоглолтоо 7-р сарын 5-ны өдөр Зүүн Тиморын багтай хийх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.