БНСУ-ын багш нарын холбооноос дэлгэцэд гарахаар төлөвлөгдөж байгаа “The Elementary Schooler I Love” киног хориглохыг хатуу шаардаж байгаагаа илэрхийллээ. Энэхүү кино нь онлайн тоглоомоор уулзсан шавьдаа хайртай болсон эмэгтэй багшийн тухай өгүүлдэг.

KFTA холбооноос гаргасан албан ёсны мэдэгдэлд “Насанд хүрэгч болон хүүхдийн хооронд үүссэн хайр дурлалын харилцааны тухай өгүүлсэн кино бол уран бүтээл биш grooming-ийг сурталчилсан зүйл юм. Энэ бол нийгмийн маш том асуудал. Багш болон сурагчийн дүрийг бүтээсэн жүжигчид цаашдаа сэтгэл зүйн эмгэгтэй болох эрсдэл өндөр. Уран бүтээлийн эрх чөлөө гэдэг нэр дор насанд хүрээгүй хүүхдийг хүсэл тачаалын бай болгох нь хүмүүст гэмт хэрэг өдүүлэх сэдэл болж өгнө. Хүүхдүүдээ хамгаалъя. Мөн ард түмний багш нарт итгэх итгэлийг алдагдуулах хор уршигтай. Энэ төслийг тэр чигээр нь хаах ёстой” гэж дурджээ.

“Миний хайртай бага сургуулийн сурагч” киноны найруулагчаар Чон Сон Хён ажиллах юм.