Кино сонирхогчдын тэсэн ядан хүлээж буй Өмнөд Солонгосын “Squid Game” цувралын гуравдугаар бүлэг дэлхийн нээлтээ хийлээ. АНУ-ын Нью-Йорк хотын “Paris Theater”-т Гуравдугаар бүлгийн эхний ангийг үзүүлсэн байна.

Үзвэрийн өмнө найруулагч, жүжигчид ёслолын хивсэн дээгүүр алхан, үзэгчдэд хандан үг хэллээ.

Найруулагч Хван “Бид шинэ бүлгээ та бүхэнд хурдан үзүүлэх гэж боломжтой бүхнийг хийсэн. Шинэ бүлэг 9 хоногийн дараа үзэгчдийн хүртээл болно. Үзэгчдэд таалагдана гэдгийг амлаж байна” гэж мэндчилсэн юм.



Гуравдугаар бүлгийн эхний ангийг үзсэн хүмүүс алга ташин, дуу алдаж байснаас үзэхэд шинэ бүлэг тун сонирхолтой бололтой. Зарим үзэгч эхний хоёр бүлгээс илүү өрнөлтэй байлаа гэж магтжээ.

“Squid Game 3” албан ёсоор энэ сарын 27-нд Netflix дээр гарах юм.