ОХУ-ын Тувагийн Засгийн газраас гадаад, дотоодын тэмцээн уралдаанд медаль авсан тамирчдаа шагнах хэмжээг баталлаа.
Олимпын наадам, паралимп, дифлимп, өсвөрийн олимпын наадмын аварга болсон тува тамирчинд 5 сая рубль, мөнгөн медальд 3 сая, хүрэл медальд 1 сая рублийн шагнал амалжээ. Харин ДАШТ-ээс алтан медаль авсан тамирчин 3 сая, мөнгөн медаль 2 сая, хүрэл медаль 1 сая рубль авах боллоо.
ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлбэл 300 мянга, мөнгөн медаль авбал 200 мянга, хүрэл медаль авсан тамирчин 100 мянган рублийн урамшуулал авахаар болж байгаа юм.
Дасгалжуулагч нар спортын төрлөөсөө шалтгаалан, шагналын мөнгө авна. Олимп, ДАШТ-д тамирчин нь медаль авбал тамирчныхаа шагналын 25-50 хувьтай тэнцэх мөнгө авах юм.