2026 онд болох Азийн АШТ-ий урьдчилсан шатны “В” хэсгийн тоглолтууд 6-р сарын 23-наас 7-р сарын 5-ний өдрүүдээр Тайланд улсад явагдаж өндөрлөв.
“В” хэсэгт Монгол, Энэтхэг, Зүүн Тимор, Ирак, Тайландын багууд хуваарилагдсан агаад эндээс зөвхөн нэг баг л Азийн АШТ-д оролцох эрхээ гардсан юм.
Монголын баг, Энэтхэгийн шигшээд 13:0-ээр, Иракийн багт 5:2—оор, Тайландын шигшээд 11:0-ээр, Зүүн Тиморын багт 3:1-ээр хожигдож хэсгийнхээ сүүлийн байрт жагсав.
Харин “В” хэсгийг Энэтхэгийн шигшээ баг тэргүүлж, ирэх жилийн Азийн АШТ-д оролцох эрхтэй болсон.
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ 2023 оны 12-р сараас хойш анх удаа олон улсын тэмцээнд хүч сорьсон нь энэ юм.
Энэ зуурт эмэгтэйчүүдийн шигшээ багийг тараасны таагүй үр дүн нь эдгээр үр дүнгээс тод харагдсан.