UBLife Logo
Спорт

Налайх дүүргийн наадам том цолтнуудад халгаатай болж байна

Налайх дүүргийн наадам том цолтнуудад халгаатай болж байна

Бөхчүүдэд аймгийн цол, чимэг олгох Налайх дүүргийн баяр наадам 7-р сарын 8, 9-ний өдрүүдээр явагдаж байна.

Энэ наадамд гарди Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, заан Д.Баасандорж, Б.Батмөнх, Б.Серик нараар манлайлуулсан улсын цолтой 40, нийт 256 бөх хүч сорьсон юм.

Гэлээ ч нэгийн даваанд улсын цолтой 10 бөх, хоёрын даваанаа улсын цолтой 11 бөх өвдөг шороодлоо.

Заалнаа зэгсэн сайн барилдсан бага цолтнуудаас цэргийн заан Ө.Батсуурь, улсын өсөх идэр начин Н.Мустафа, аймгийн хурц арслан М.Еркебулан нараар хоёр даваад байна.

Сумын заан Д.Төгс-Эрдэнийн хувьд, улсын харцага Ш.Уламбаяр, улсын начин Ш.Шинэбаяр нарыг давлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.