Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өнөөдөр 13,00 цагаас эхэлнэ. Энэ жилийн наадамд улсын цолтой 102 бөх барилдахаас 5 аварга, 8 арслан зодоглохоор бүртгүүлсэн байна. Мөн 6 гарди, 14 заан цолтон барилдах юм.




