UBLife Logo
Спорт

И.Золбоогийн хүрэн азарга түрүүллээ

И.Золбоогийн хүрэн азарга түрүүллээ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаан өндөрлөлөө.

Нийт 106 хурдан хурдан азарга уралдаж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач И.Золбоогийн хүрэн азарга тэргүүн магнайд хурдаллаа.

Айргийн 5 азарга

Алдарт уяач Ч.Амарсанаагийн уясан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Алдарт уяач И.Золбоогийн Хүрэн халзан азарга. Унаач хүүхэд – 9 настай Б.Мөнхбилэг.

Аймгийн алдарт уяач Д.Цээлхаасүрэнгийн уясан Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Г.Бат-Эрдэнийн Ерөөл халзан аварга. Унаач хүүхэд – 10 настай Г.Гансүрэн

Уяач Б.Лхагва-Очирын уясан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Д.Отгонлхагвын Солонго хүрэн азарга. Унаач хүүхэд – 9 настай Б.Намчин

Аймгийн алдарт уяач Н.Норовжамцын уясан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ч.Батжаргалын Зээрэн чандмань азарга. Унаач хүүхэд – 9 настай Ц.Болд-Эрдэнэ

Тод манлай уяач Б.Лхагва-Очирын уясан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, уяач Б.Тогтохын Хүрэн халзан азарга. Унаач хүүхэд – 10 настай Б.Наранбаатар

Эх сурвалж: Тод магнай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.