UBLife Logo
Урлаг

“Монголын сайхан орон” үзэсгэлэн 24 хүртэл үргэлжилнэ

“Монголын сайхан орон” үзэсгэлэн 24 хүртэл үргэлжилнэ

Монголын дүрслэх урлагийн ууган байгууллага болох Монголын Урчуудын Эвлэлээс зохион байгуулдаг “Монголын сайхан орон” уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд гарч байна. Жил бүрийн Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн хөтөлбөрийн салшгүй хэсэг болсон уг үзэсгэлэнд Монгол орны байгаль, түүх соёл, үндэсний уламжлал, монгол хүний мөн чанар, дайчин сүр хүчийг илэрхийлсэн уран зургууд дэлгэгдэж, үзэгчдийн мэлмий, сэтгэлийг баясгадаг. Энэ удаагийн үзэсгэлэнд 100 гаруй уран бүтээлчийн 120 орчим бүтээл тавигдаж, дүрслэх урлагийн бүхий л төрлийг хамарсан, уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдээр дамжуулан Монголын уран зургийн өв соёл, өнөөгийн чиг хандлага, зураачдын ур чадварыг олон нийтэд таниулж байна.

Үзэсгэлэн нь монгол наадам үзэхээр ирсэн дотоод, гадаадын зочдод соёл, урлагийн гүн утга, үнэ цэнийг хүргэх зорилготой юм.

“Монголын сайхан орон” уран бүтээлийн үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 24-нийг хүртэл МУЭ-ийн Арт галерейд үргэлжилнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хээ угалз судлаач, уран бүтээлч П.Содгэрэлийн анхны бие даасан үзэсгэлэн дэлгэгдлээ

Хээ угалз судлаач, уран бүтээлч П.Содгэрэлийн анхны бие даасан үзэсгэлэн дэлгэгдлээ

П.Содгэрэл нь 3,500 гаруй жилийн өмнөөс үүдэлтэй бугын чулуунууд-ыг судлахад олон жилийг зарцуулсан бөгөөд тэдгээрийн дүрслэл, сүнслэг бэлгэдлийг орчин үеийн уран бүтээлд амилуулахыг эрэлхийлдэг уран бүтээлч юм.