Дуучин Тэйлор Свифт 12 дахь цомгоо “The Life of a Showgirl” нэртэйгээр гаргах болсноо өчигдөр танилцууллаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн “Eras Tour” хэмээх аялан тоглолтынхоо дараа гаргаж буй энэ шинэ цомог нь шүтэн бишрэгчдийнх нь дунд догдлол, хүлээлтийг үүсгээд байна. Энэ цомгийн бүтээлүүд түүний нэрийн хуудас болсон поп хэв маягаас гадна уран бүтээлчийн олон талын чадварыг дэлгэн харуулахаараа онцлог гэж мэдэгджээ.
Энэ цомгийнхоо тухайд тэрбээр “Eras Tour” аялан тоглолтоос авсан сэтгэл, мэдрэмж болон хөгжмийн салбар дахь уран бүтээлчийн замналын бодол, эргэцүүллээс сэдэвлэсэн гэж хэлжээ. “The Life of a Showgirl” нь энэ оны аравдугаар сарын 10-нд дэлхий даяар худалдаанд гарна. Түүнчлэн тэрбээр 2026 оны эхээр шинэ аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөжээ.
Бэлтгэсэн: Э.Мөнхзул