Өнөөдөр дэлхий даяар Олон улсын Нельсон Манделагийн өдрийг тэмдэглэж байна. Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг цогтой тэмцэгч Нельсон Манделагийн өдрийг НҮБ-иас 2009 оноос эхлэн төрсөн өдрөөр нь тэмдэглэж эхэлсэн юм.
Энэ өдөр нь төрийн баяр биш Нельсон Манделагийн бидэнд үлдээсэн үнэт зүйлст зориулсан өдөр билээ. Хүн болгонд ертөнцийг өөрчлөх хүч зориг байгаа гэдгийг илтгэн харуулах зорилготой өдөр юм.